MSports logo
PGL Astana 2026 тэмцээний эргэн тойронд
  • П
    Пүрэвлхагва

    5 сарын 9

  • PGL Astana 2026 тэмцээний эргэн тойронд

    Энэ удаагийн PGL-ын тэмцээний гол фавиорит баг болон Монгол улсын төлөөлөл The MongolZ баг энэ тэмцээнд хэр оролцох вэ?

    Хоёр дахь жилдээ тавдугаар сарын дундуур Казакстан улсад зохион байгуулагдах PGL Astana 2026 тэмцээнд Дэлхийн шилдэг 16 баг оролцож байгаа томоохон S-teir зэрэглэлийн тэмцээн юм. Энэ тэмцээн юугаар онцлогтой, ямар багууд түрүүлэх хамгийн өндөр магдлалтай вэ гэдгийг хамтдаа харцгаая.

    PGL Astana 2026 тэмцээний эргэн тойронд

    PGL Astana 2026 тэмцээний формат ба оролцогчид:

    Тэмцээн тавдугаар сарын наймнаас 17-ны хооронд явагдах бөгөөд Дэлхийн топ 16 баг 1.6 сая долларын төлөө өрсөлдөх юм.

    PGL Astana 2026 тэмцээний эргэн тойронд

    Энэ тэмцээний зохион байгуулагчид өнгөрсөн гуравдугаар сарын Valve-ийн чансаанд үндэслэн Дэлхийн шилдэг 12 багт урилга явуулсан бол үлдсэн тэмцээний эрхүүдийг бүс бүсийн сонгон шалгаруултаар олгосон юм. Үүний нэгэн жишээ нь Ази тивийн хаалттай сонгон шалгаруулалтаар гарж ирсэн Монгол улсын төлөөлөл The Huns баг юм. Харин урилга өгсөн 12 багаас Vitality болон NAVI гэх багууд татгалзсан юм.

    Монгол улсын хөгжөөн дэмжигчдийн хувьд энэ удаа хоёр баг дэмжих ховор боломж тохиож байна Олон улсын 1xBet-ийн ивээн тэтгэдэг The MongolZ болон The Huns багууд PGL Astana 2026 тэмцээнд өрсөлдөх юм.

    PGL Astana 2026 тэмцээний эргэн тойронд

    PGL Astana 2026 тэмцээний гол фаворит багууд:

    Дэлхийн шилдэг Team Vitality баг энэ удаагийн тэмцээнийг өнжихөөр болсон нь өрсөлдөөнийг улам үзүүштэй болгож байгаа билээ. Энэхүү тэмцээнд оролцож байгаа гурван том багийг танилцуулъя.

    PGL Astana 2026 тэмцээний эргэн тойронд

    Team Spirit

    Дэлхийн чансааны зургаадугаар байранд байгаа, энэ жил зохион байгуулагдсан IEM Rio 2026 тэмцээний финалд шалгарсан, тэр тэмцээндээ MOUZ болон Team Falcons зэрэг хүчирхэг багуудыг буулган авсан Team Spirit баг юм. Мөн тэдний хагийн том давуу тал бол өнгөрсөн жилийн PGL Astana 2025 тэмцээний аваргууд юм.

    PGL Astana 2026 тэмцээний эргэн тойронд

    The MongolZ

    Мэдээж энэ тэмцээний хамгийн том багуудын нэг The MongolZ баг нь өнгөрсөн жилийн энэ тэмцээнд флэй оффд шалгарч тэмцээнийг өндөрлүүлсэн хэдий ч сүүлд оролцсон тэмцээний Team Spirit болон MOUZ зэрэг томоохон багуудыг хожсон юм. Тиймээс энэхүү тэмцээний финалд шалгарах хамгийн өндөр магадлалтай багуудын нэг юм.

    PGL Astana 2026 тэмцээний эргэн тойронд

    Team Falcons

    Одоогоор хамгийн их өртгөөр бүрдсэн, шилдэг тоглогчдыг нэгтгэсэн энэ баг тэмцээн бүрийн гол багуудын нэг зүй ёсоор байна. Тэд IEM Rio 2026 тэмцээнд Vitality-г буулган авсан нь ямар ч багийг хожих бүрэн бололцоотойг харуулж байгаа юм.

    PGL Astana 2026 тэмцээний эргэн тойронд

    Бусад өрсөлдөгчид

    PGL Astana 2026 тэмцээнд мөн FURIA, MOUZ, PARIVISION зэрэг багуудыг дурдах нь зүйтэй ч тэдний энэ тэмцээнд түрүүлэх магадлал нь харьцангуй бага байгаа юм. Мөн олон залуу бүрэлдэхүүнтэй багууд байгаагаас The Huns, Magic, MONTE зэрэг хүчтэй багууд байгаа юм.