MSports logo
FIBA 3x3 ДАШТ-2026: Латви, АНУ-ын багууд аварга боллоо
  • П
    Пүрэвлхагва

    6 сарын 8

  • FIBA 3x3 ДАШТ-2026: Латви, АНУ-ын багууд аварга боллоо

    2026 оны FIBA 3x3 World Cup 2026 Польшийн Варшав хотноо болж, дэлхийн шилдэг 3х3 сагсан бөмбөгийн багууд аваргын төлөө өрсөлдлөө. Энэ удаагийн тэмцээн өндөр хурд, ширүүн өрсөлдөөнөөрөө онцлог байсан бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд Латви, эмэгтэйчүүдийн ангилалд АНУ-ын шигшээ баг аваргын алтан медалийг хүртэн түүхэн амжилт үзүүлэв. 

    FIBA 3x3 ДАШТ-2026: Латви, АНУ-ын багууд аварга боллоо

    Латвийн шигшээ баг тэмцээний турш тогтвортой, өндөр зохион байгуулалттай тоглолт үзүүлсэн юм. Тэд хэсгийн шатнаас эхлэн өрсөлдөгчдөө илүүрхэж, хасагдах шатанд ч туршлагатай тоглолтоороо ялгарсан. Латвийн тамирчид довтолгоо болон хамгаалалтын төгс тэнцвэрийг хадгалж, 3х3 сагсан бөмбөгийн спортод Европын хүчирхэг төлөөлөгч хэвээр байгаагаа дахин нотоллоо. Тэдний хувьд хагас шигшээд дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн шигшээ багийг нэмэлт цагт 20:19 харьцаатай буулган авсан бөгөөд аваргын төлөө Германы шигшээ багийг тоглолтын турш оноо дутуу явсан ч 20:15 харьцаатайгаар хожиж, олимп, дэлхийн аваргууд болж чадлаа. Манай улсын Улаанбаатар ММС Энержи багийн тоглогч Nauris Miezis тэмцээний турш гайхалтай тоглолтыг үзүүлж, багаа оноо авалтаар тэргүүллээ. Түүний хувьд хагас шигшээд хүчирхэг Сербийн эсрэг тоглолтод 9 оноо авч багаа хожилд хөтөлсөн. Ингэснээр Латвийн шигшээ баг 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий иж бүрэн медальт баг болж байна. Тэмцээний явцад тэд хамгийн тогтвортой багуудын нэг байсан талаар албан ёсны FIBA 3x3 эх сурвалж онцолжээ. 

    FIBA 3x3 ДАШТ-2026: Латви, АНУ-ын багууд аварга боллоо

    Хүрэл медалийн төлөө дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн шигшээ баг болон дэлхийн чансааны #5 Францын шигшээ багууд өрсөлдөж, 20-19 харьцаатайгаар Сербийн шигшээ баг хожил байгуулж, 2 дахь удаагаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байна. 

    FIBA 3x3 ДАШТ-2026: Латви, АНУ-ын багууд аварга боллоо

    Харин эмэгтэйчүүдийн төрөлд АНУ-ын баг гайхалтай эргэн ирэлтийг үзүүлж, аваргын төлөөх тоглолтод Австралийг 21:20-оор буулган авсан байна. Тоглолтын төгсгөлд Mikaylah Williams шийдвэрлэх хоёр онооны шидэлт амжилттай болгосон нь Америкийн бүсгүйчүүдэд түүхэн дэх ДАШТ-ий 4 дэх алтан медаль авчирсан түүхэн мөч байлаа. АНУ-ын багийн тамирчид тэмцээний турш хурд, хүч, ур чадварын төгс хослолыг харуулж, дэлхийн 3х3 сагсан бөмбөгийн тэргүүлэгч орны байр сууриа бататгав. 

    FIBA 3x3 ДАШТ-2026: Латви, АНУ-ын багууд аварга боллоо

    Хүрэл медалийн төлөө дэлхийн чансааг тэргүүлэгч Нидерландын шигшээ баг болон түүхэндээ анх удаагаа ДАШТ-д оролцож буй Азербайжаны шигшээ багууд өрсөлдөж, дэлхийн чансааны #1 Нидерландын шигшээ баг 21-14 харьцаатайгаар ялалт байгуулж, анх удаагаа хүрэл медалийн эзэд боллоо.

    Ийнхүү Варшавын талбайд шинэ аварга тодорч, Латви болон АНУ-ын багууд 2026 оны FIBA 3x3 дэлхийн аваргын түүхэнд нэрээ алтан үсгээр мөнхөллөө.