Монгол улсын цахим спортын нэр бүхий тамирчдын нэг Батжаргалын Тэнгис буюу CS GO тоглоомын тоглогч, тамирчин sk0R нь албан ёсоор The Huns багаас гарж байгааг тус багийн цахим хуудсаар мэдэгдсэн байна.
sk0R-ийн шинэ баг юу байх бол
М
Мөнхбаясгалан
6 сарын 5
sk0R нь The Huns багийн бүрэлдэхүүнд жил гаран тоглосон бөгөөд энэ хугацаанд томоохон S-tier зэрэглэлийн хэд хэдэн тэмцээнд оролцсоноос гадна энэ багтай, энэ бүрэлдэхүүнтэй цуг өөрийн нэрийн стикер болон StarLadder Budapest Major тэмцээнд оролцсон юм.
Одоогоор The Huns багийн бүрэлдэхүүнд nin9, Bart4k, xerolte, controlez болон дасгалжуулагч Carnage гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Мөн багийн тав дахь гишүүнээр ямар тоглогч авах нь тодорхойгүй байна.
Харин sk0R-ийн хувьд албан ёсоор өөр багт орж байгаагаа зарлаагүй ч Chinggis Warriors багт орж байгаа тухай шуум байгаа юм.





