MSports logo
Чөлөөт бөхийн “Улаанбаатар Опен-2026” тэмцээнд Монгол тамирчид нийт 12 медаль хүртлээ
  • М
    Мөнхбаясгалан

    6 сарын 8

  • Чөлөөт бөхийн “Улаанбаатар Опен-2026” тэмцээнд Монгол тамирчид нийт 12 медаль хүртлээ

    Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны албан ёсны хуваарьт багтсан дэлхийн чансааны оноо олгох цуврал тэмцээний нэг “Улаанбаатар опен-2026” манай улсад амжилттай боллоо.

    Чөлөөт бөхийн “Улаанбаатар Опен-2026” тэмцээнд Монгол тамирчид нийт 12 медаль хүртлээ

    “Буянт-Ухаа” спортын ордонд дөрвөн өдөр үргэлжилсэн тус тэмцээнд Иран, ОХУ, Энэтхэг, Япон, БНАСАУ, Киргиз, Хятад тэргүүтэй чөлөөт бөхийн спорт өндөр хөгжсөн 23 орны 300 орчим тамирчин тамирчин зодоглосон бөгөөд энэ удаа олимп, дэлхийн медальтнууд олноороо ирснээрээ онцлогтой байлаа.

    Чөлөөт бөхийн “Улаанбаатар Опен-2026” тэмцээнд Монгол тамирчид нийт 12 медаль хүртлээ

    Монголын тамирчид эх орондоо зохиогдож буй тэмцээнд гурван төрлөөр хоёр алт, таван мөнгө, таван хүрэл, нийт 12 медаль хүртжээ. Тодруулбал, сонгомол бөхийн төрлөөр хоёр мөнгө, нэг хүрэл медаль авснаар багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан нь олон улсын түвшинд үзүүлсэн анхны том амжилт байлаа. Сонгомлоор Энэтхэгийн баг түрүүлж, Киргиз удаалсан юм.

    Чөлөөт бөхийн “Улаанбаатар Опен-2026” тэмцээнд Монгол тамирчид нийт 12 медаль хүртлээ

    Тэгвэл чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ангилалд нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравдугаар байрт шалгарав. Эмэгтэйчүүдэд Хойд Солонгосын баг таван алттай тэргүүлсэн бол Энэтхэг дэд байр эзэллээ.

    Чөлөөт бөхийн “Улаанбаатар Опен-2026” тэмцээнд Монгол тамирчид нийт 12 медаль хүртлээ

    Харин чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын баг тэргүүлж, Энэтхэг, Казахстаны удаалсан бол манай шигшээ дөрөвдүгээр байрт шалгарсан байна.

    Чөлөөт бөхийн “Улаанбаатар Опен-2026” тэмцээнд Монгол тамирчид нийт 12 медаль хүртлээ

    Эрэгтэйчүүдийн 97 кг-д Г.Ганхуяг хүрэл медаль

    55 кг-д М.Даваабанди мөнгөн мепаль

    130 кг-д Б.Намбардагва мөнгөн медаль

    97 кг-д Т.Дэмчигдорж мөнгөн медаль

    79 кг-д О.Сүлдхүү хүрэл медаль

    70 кг-д Т.Тулга алтан медаль

    92 кг-д Б.Бат-Эрдэнэ хүрэл медаль

    Чөлөөт бөхийн “Улаанбаатар Опен-2026” тэмцээнд Монгол тамирчид нийт 12 медаль хүртлээ

    Эмэгтэйчүүдийн 68 кг-д Э.Дэлгэрмаа алтан медаль

    65 кг-д 3.Т.Энхжин мөнгөн медаль

    72 кг-д З.Болортунгалаг хүрэл медаль, 3. Э.Одгэрэл хүрэл медаль

    59 кг-д Х.Болортуяа хүрэл медаль

    Чөлөөт бөхийн “Улаанбаатар Опен-2026” тэмцээнд Монгол тамирчид нийт 12 медаль хүртлээ

    Гэрэл зургийг:Mongolian Wrestling Federation