MSports logo
Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын эргэн тойронд
  • П
    Пүрэвлхагва

    5 сарын 15

  • Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын эргэн тойронд

    МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын үйл ажиллагаа өчигдөр буюу 2026 оны 05-р сарын 14-нд болж өнгөрлөө. Энэ жилийн хувьд Үндэсний Дээд Лигийн 10 багаас гадна М Хөгжлийн Лигийн 15 баг драфтаас тоглогчид сонгох болсноороо онцлог байлаа. Драфтын 1-р сонголтыг өнгөрсөн улирлын М Хөгжлийн Лигийн дэд аварга ТЛЖ Түшиг Багана баг, 2-р сонголтыг өнгөрсөн улирлын М Хөгжлийн Лигийн аварга Барууны Дайчид баг, мөн Үндэсний Дээд Лигийн Плей-Оффт шалгарсан багууд амжилтаараа 3-с 10-н хооронд сонголтуудаа хийлээ. Мөн М Хөгжлийн Лигийн багууд амжилтаараа 11-с 25-н хооронд сонголтуудаа хийж, олон солилцоо наймаа болж өнгөрлөө.

    Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын эргэн тойронд

    МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын эхний сонголтыг ТЛЖ Түшиг Багана баг хийж, Улаанбаатар Кап тэмцээний 2025-26 оны Дивизоны аварга, Бүсийн аварга, Шилдэг 4 багийн нэг 52-р сургуулийн сурагч ба Хүслийн цом тэмцээний аварга, MVP М.Мөнх-Эрдэнэ-г сонгож, SG Apes багтай солилцоо хийж, У.Чингүүн, Г.Ган-Эрдэнэ гэсэн лигийн туршлагатай шилдэг тоглогчдоор хүчээ зузаатгалаа.

    Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын эргэн тойронд

    МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын хоёр дахь сонголтыг Барууны Дайчид баг хийж, Улаанбаатар Кап тэмцээний 2025-26 оны Дивизоны аварга, Бүсийн аварга, Шилдэг 4 багийн нэг 52-р сургуулийн сурагч ба Хүслийн цом тэмцээний аварга, бэлэгдлийн багт нэрлэгдсэн Т.Амартүвшинг сонгож, Эс Жи Эйпс багтай солилцоо хийж, драфтын 8-р байраар сонгогдсон Оюутны Лигийн улирлын MVP Рояаль ОУИС-ийн тоглогч Г.Баяржавхланг багтаа нэгтгэлээ.

    Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын эргэн тойронд

    МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын гурав дахь сонголтыг Завхан Бродерс баг хийж, Оюутны лигийн тохолтын тэмцээний аварга, Монгол улсын гарьд П.Сүхбат агсаны зээ хүү К.Келбиг сонгож, Сэлэнгэ Бодонс багтай тохиролцож, солилцоо хийлээ.

    Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын эргэн тойронд

    МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын 4 дэх сонголтыг Дархан Юнайтед баг хийж, Оюутны Лигийн бэлэгдлийн багийн тоглогч ШУТИС-ийн тоглогч Г.Үнэнтөгсийг сонголоо.

    Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын эргэн тойронд

    МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын 5 дахь сонголтыг ОМНИ Эрдэнэт Майнерс баг хийж, ШУТИС-ийн тоглогч Т.Одхүүг сонгож, Налайх Бизон багтай тохиролцож, солилцоо хийлээ.

    Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын эргэн тойронд

    МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын 6 дахь сонголтыг Би Си Эйч Найтс баг хийж, Улаанбаатар Кап тэмцээний 2025-26 оны Дивизоны аварга, Бүсийн аварга, Нийслэлийн Шилдэг 32 багийн аварга, Улаанбаатар Кап тэмцээний бэлэгдлийн багийн тоглогч, 48-р сургуулийн тоглогч Х.Хөвсгөлийг сонголоо.

    Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын эргэн тойронд

    МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын 7 дахь сонголтыг Хаан Шонхорууд баг хийж, ТЗДС-ийн тоглогч М.Бат-Эрдэнэ-г сонголоо. М.Бат-Эрдэнэ драфтын нэгдүгээр байраар сонгогдсон М.Мөнх-Эрдэнийн төрсөн ах бөгөөд ах, дүү хамтдаа нэг драфтын ангиас сонгогдлоо.

    Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын эргэн тойронд

    МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын 8 дахь сонголтыг Эс Жи Эйпс баг хийж, Оюутны Лигийн дэд аварга, Оюутны Лигийн улирлын MVP Рояаль ОУИС-ийн тоглогч Г.Баяржавхланг сонгож, Барууны Дайчид багтай солилцоо хийж, Т.Амартүвшинг эгнээндээ нэгтгэлээ.

    Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын эргэн тойронд

    МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын 9 дэх сонголтыг Сэлэнгэ Бодонс баг хийж, Этүгэн Их Сургуулийн тоглогч Э.Баярбатыг сонголоо.

    Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын эргэн тойронд

    МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын 10 дахь сонголтыг Хасын Хүлэгүүд баг хийж, Улаанбаатар Кап тэмцээний 2025-26 оны Дивизоны аварга, Бүсийн аварга, Нийслэлийн Шилдэг 32 багийн аварга, 48-р сургуулийн тоглогч Т.Амгаланбаярыг сонголоо.

    Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын эргэн тойронд

    МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын 12 дахь сонголтыг Багануур Тулнууд баг хийж, Улаанбаатар Кап тэмцээний 2025-26 оны Дивизоны аварга, Бүсийн аварга, Нийслэлийн Шилдэг 32 багийн аварга, Улаанбаатар Кап тэмцээний бэлэгдлийн багийн тоглогч, Улаанбаатар Кап тэмцээний MVP, 48-р сургуулийн тоглогч Л.Түвшин-Эрдэнэ-г сонгож, Завхан Бронс багтай тохиролцож, солилцоо хийлээ.

    Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын эргэн тойронд

    МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын 15 дахь сонголтыг Дархан Юнайтед /М лиг/-ийн баг хийж, Улаанбаатар Кап тэмцээний 2025-26 оны Дивизоны аварга, Бүсийн аварга, Нийслэлийн Шилдэг 32 багийн аварга, Улаанбаатар Кап тэмцээний бэлэгдлийн багийн тоглогч, 48-р сургуулийн тоглогч А.Буянбилигийг сонголоо.

    Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын эргэн тойронд

    МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын 16 дахь сонголтыг Этүгэн Ирвэсүүд баг хийж, Этүгэн Их Сургуулийн тоглогч Б.Баттөрийг сонгож, ОМНИ Эрдэнэт Майнерс багтай тохиролцож, солилцоо хийлээ.


    Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтын эргэн тойронд

    Ингэснээр МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2026-27 оны улиралд ахлах сургуулиа төгссөн 5 тоглогч дээд лигт өрсөлдөхөөр боллоо.

    Гэрэл зургийг: The League – Үндэсний Дээд Лиг