MSports logo
Дэлхий нийтэд Монгол соёлыг түгээж буй The Horde
  • М
    Мөнхбаясгалан

    5 сарын 14

  • Дэлхий нийтэд Монгол соёлыг түгээж буй The Horde

    Монгол улсыг төлөөлөн PGL Astana 2026 тэмцээнд The MongolZ  болон The Huns гэх хоёр баг оролцсон билээ. The Huns багийн хувьд 1-3 гэсэн рекордтой тэмцээнийг өндөрлүүлсэн бол The MongolZ багийн хувьд 2-3 гэсэн рекордтой тэмцээнийг тав дахь раунд дээр өндөрлүүлсэн юм. 

    Дэлхий нийтэд Монгол соёлыг түгээж буй The Horde

    Дэлхийн томоохон S-tier зэрэглэлийн тэмцээнд Монгол улсыг төлөөлж хоёр баг оролцсон нь дан ганц эдгээр тамирчдаас гадна Монгол улсын хөгжөөн дэмжигчид өөрсдийн багт хэр их хайртай, хэрхэн дэмждэг, ямар их итгэдэг гэдэг нь анхаарлыг нь татсан байна. Монгол дэмжигчид The Horde-уудын талаар Дэлхий нийт хэрхэн хүлээж авсныг хамтдаа харцгаая.

    Дэлхий нийтэд Монгол соёлыг түгээж буй The Horde

    The Horde

    Юуны түрүүнд бүгдээрээ The Horde гэдэг нь юу гэсэн нэршил вэ гэдгийг мэдэж авцгаая.

    The Horde гэх энэхүү нэршил нь The MongolZ болон бусад Монгол багуудыг дэмждэг хөгжөөн дэмжигчид, тэр дундаа Монгол улсын хөгжөөн дэмжигчид, үзэгчдийг хэлдэг нэршил юм. 

    Дэлхий нийтэд Монгол соёлыг түгээж буй The Horde

    Яагаад энэ нэршлээр дуудах болсон нь олон утгатай байдаг. Энэ дундаас кино найруулагч Yannick Dahan болон Benjamin Rocher нарын 2009 онд үзэгчдийн хүртээл болгосон Action, Horor, Zombie төрлийн The Horde гэх киноноос санаа аван нэрлэсэн гэдэг. Энэ кинонд өөрсдийн хайртай бүхний төлөө хамтдаа бүлэг болон тэднийгээ амь насаа хайрлалгүй хамгаалж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн тухай гардаг. Иймдээ ч Монголчууд нэгдэж өөрсдийн хайртай багаа дэмжиж байгаа нь бусад улсын хүмүүст ингэж дуудах мэдрэмж өгсөн. Мөн олон зууны тэртээх хүчирхэг гүрэн байхдаа баатар эрс хуяг дуулгаа өмсөн, мориндоо мордож дэлхийн талийг эзэлж байсан тэр цаг үеийг санагдуулсан учир The Horde ч гэж нэрлэсэн гэдэг, аль нь ч байсан Монголчууд нэгдмэл бол хэр хүчирхэг вэ гэдгийг харуулж байгаа.

    Дэлхий нийтэд Монгол соёлыг түгээж буй The Horde

    Монгол дэмжигчид

    Монгол улсын шилдэг багууд тэр дундаа The MongolZ баг бол дэлхий нийтэд хэр том фэйнүүдтэй вэ гэдгээ харуулсан байдаг. Austin Major 2025 тэмцээнд анх удаагаа Ази тивээс тэр дундаа Монгол улсын The MongolZ баг өрсөлдөхөөр болсон нь түүхэнд анх удаа тохиосон үйл явдал болсон. Энэ тэмцээний гранд финалд The MongolZ баг Vitality багийн эсрэг эхний тоглолтоо хийж байхад төв талбайд хэр их хүмүүс цуглаж өөрсдийн багаа дэмжиж байгаа нь хамгийн бахархууштай үйл явдал болсон. 

    Дэлхий нийтэд Монгол соёлыг түгээж буй The Horde

    Мөн PGL Cluj-Nopoca 2026 тэмцээнд Монгол дэмжигчид хэрхэн цуглаж Монгол улсын туг, бөмбөр, багийн өмсгөл, дуулга зэргийг толгойндоо зүүн The MongolZ багаа хэрхэн уухай түрэн дэмжсэнийг тухайн үед дэлхий нийт гайхан магтаж байсан.

    Дэлхий нийтэд Монгол соёлыг түгээж буй The Horde

    The Horde-уудын соёл

    Бүгд ижил The MongolZ багийн логотой ягаан өмсгөл, толгойн дуулга, бөмбөр нүдэх чимээ, уухайлж буй дуу хоолой, ордонд цугласан хүмүүсээс онцгойрч чадаж байсан. Хажуудаа суусан өөр багийн хүмүүсийг хүртэл өөрсдөдөө нэгтгэж чадсан тэр үйл явдал Дан ганц Монгол улс төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж, Монгол өв соёл, уламжлал, нэг зүйлийн төлөө нэгдэж чадвал ямар хүчтэй улс болохыг хүн бүр мэддэг болсон.

    Дэлхий нийтэд Монгол соёлыг түгээж буй The Horde

    The MongolZ болон тэдний түнш

    The MonggolZ багтай хамтран ажилдаг 1xBet нь Монгол дэмжигчдийн харуулж буй энэ соёлыг улам ихээр цааш нь түгээхэд том дэмжлэг болж байгаа байгуулга юм. The MongolZ багийн дэмжигчдийн том бүлгийг үүсгэж, үүнийгээ цааш нь улам томруулж тоглолт бүр дээр The MongolZ багийн дэмжигчдийг оролоцуулж, хамгийн том багийг бүрдүүлэхээс гадна, хамгийн том фэйн бүлгийг бий болгох талаар ажиллаж байна.