Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир спортын газар болон Монголын спортын шийдэл ХХК Msports.mn хамтран зохион байгуулж, Улаанбаатар хотын ЕБС сурагчдын лигийн тэмцээн зургаан сарын хугацаанд амжилттай үргэлжилж, волейбол болон сагсан бөмбөгийн аваргуудаа, шилдгүүдээ тодрууллаа.
Улаанбаатар Кап тэмцээний сагсан бөмбөгийн бага насны эмэгтэй төрөлд хүрэл медалийн төлөө 7-р сургууль болон Өнөр сургуулийн багууд өрсөлдөж, 47-32 харьцаатайгаар 7-р сургуулийн баг ялалт байгуулж, хүрэл медалийн эзэд боллоо. Тус тоглолтод 7-р сургуулийн багаас #6 Э.Саран гайхалтай тоглолт үзүүлж, 15 оноо, 2 бөмбөг таслалт, 1 хаалт гүйцэтгэж багаа тэргүүллээ.



















































