Монголын хөлбөмбөгийн дээд лигийн өнгөрсөн улирлын аварга Улаанбаатар клуб болон дэд аварга Централ Сталлионс клубүүд Азийн хөлбөмбөгийн холбооны AFC Challenge League тэмцээний эхний тоглолтуудаа 08-р сарын 11-нд хийхээр тов гарлаа.
Улаанбаатар болон Централ Сталлионс клубүүд AFC Challenge League тэмцээний эхний тоглолтуудаа Улаанбаатар хотод хийнэ
7 сарын 22
Өнгөрсөн улиралд Улаанбаатар клуб Монголын дээд лигийн тоглолтууддаа 17 хожиж, 2 тэнцэж, 3 хожигдож нийт 53 оноотой тэргүүлж, аварга авч улмаар AFC Challenge League-т өрсөлдөх эрхээ авсан бол Централ Сталлионс клуб 14 хожиж, 4 тэнцэж, 4 хожигдож нийт 46 оноотойгоор AFC Challenge League-т өрсөлдөх эрхээ авсан.
Улаанбаатар клуб AFC Challenge League тэмцээний эхний тоглолтоо Тайваны дээд лигийн дэд аварга Hang Yuan FC клубтэй хийх бол Централ Сталлионс клуб Тайваны дээд лигийн аварга Tainan City FC клубтэй хийхээр боллоо. Тус тоглолтууд 08-р сарын 11-нд МХХ-ны ногоон талбайд явагдана.
Тоглолтын хуваарь:
Central Stallions vs Tainan City FC /2026 оны 08-р сарын 11-нд 11:00 цагаас/
FC Ulaanbaatar vs Hang Yuan FC /2026 оны 08-р сарын 11-нд 15:00 цагаас/





