MSports logo
The MongolZ багийн шинэ тамирчид tikuak, DarkMeister гэж хэн бэ
  • М
    Мөнхбаясгалан

    7 сарын 22

  • The MongolZ багийн шинэ тамирчид tikuak, DarkMeister гэж хэн бэ

    Монгол улс төдийгүй дэлхийн цахим спортын том төлөөллүүдийн нэг The MongolZ баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, хоёр залуу тоглогчийг үндсэн бүрэлдэхүүндээ нэгтгэсэн. Хэдхэн өдрийн дараа The MongolZ  баг 2026 оны хоёрдугаар хагсын эхний тоглолтоо  BLAST Bounty 2026 season 2 тэмцээнд хийх гэж байна. Тийм учраас шинэ залуучуудын хувийн амжилт болоод тоглолтын чадвар, энэ спортод ороод хэр удаж байгааг мэдэж авцгаая.

    The MongolZ багийн шинэ тамирчид tikuak, DarkMeister гэж хэн бэ

    The MongolZ багийн шинэ тоглогчдоор 17 настай Чимэдцэрэнгийн Золбаяр буюу tikuak  болон 18 настай Дугарсүрэнгийн Ирээдүй буюу DarkMeister гэх тамирчид багтсан билээ. Энэхүү өөрчлөлт нь багийн өмнөх бүрэлдэхүүнээс mzinho-г өөр баг руу явуулж, cobrazera-г сэлгээнд шилжүүлсэнтэй холбоотой юм. Хамгийн гол нь хоёр тамирчин The MongolZ Academy багаас энэхүү спортын гараагаа эхэлж байсан юм. 

    cover
    cover

    Шинэ бүрэлдэхүүнээс хамгийн их анхаарал татаж буй тоглогч нь tikuak билээ. Тэрээр Chinggis Warriors багийн бүрэлдэхүүнд байх хугацаандаа Монголын залуу тоглогчдын дундаас хамгийн өндөр үнэлгээтэй тоглогчдын нэг болсон юм. Оролцож байсан тэмцээн болоод бүсийн тэмцээнүүдэд тогтвортой тоглолт үзүүлж, багийнхаа гол frag хийдэг тоглогчдын нэг байсан. Chinggis Warriors багийн хамтаар MESA League Season 5 болон ZOWIE eXTREMESLAND Asia Open тэмцээнүүдэд түрүүлж, Ази тивийн өрсөлдөөнд өөрийн нэрийг гаргаж чадсан чадварлаг тоглогч юм.

    The MongolZ багийн шинэ тамирчид tikuak, DarkMeister гэж хэн бэ

    Харин DarkMeister-ийн замнал арай өөр. Тэр The MongolZ Academy багаас үндсэн баг руу шилжиж байгаа Монголын анхны тамирчин болсон юм. Одоогоор түүнд  олон улсын туршлага харьцангуй бага ч  Academy багт байхдаа мэргэжлийн тамирчин болохын тулд хангалттай бэлтгэл хийсний үр дүнд үндсэн багийн бүрэлдэхүүнд багтаж чадсан юм. Тоглолтын хэв маяг, ур чадварыг нь харахад өмнө нь багийн бүрэлдэхүүнд байсан mzinho-гийн байрлалд тоглох байх хэмээн олон хүмүүс таамаглаж байгаа юм.

    cover
    cover

    Юутай ч The MongolZ баг хоёрдугаар улирлын эхний тоглолтоо хийхэд бэлэн болоод байна. Шинээр бүрэлдэхүүнд багтсан хоёр тамирчид өөрсдийн анхны өндөр зэрэглэлийн тэмцээндээ оролцох гэж байна. Шинэ улиралд нь The MongolZ болоод шинэ хоёр тамирчдадаа амжилт хүсье.

    The MongolZ багийн шинэ тамирчид tikuak, DarkMeister гэж хэн бэ