MSports logo
Ширээний теннисний Паралимп ААШТ-д П.Мягмарцогт өнөөдөр эхний тоглолтоо хийнэ
  • П
    Пүрэвлхагва

    10 сарын 14

  • Ширээний теннисний Паралимп ААШТ-д П.Мягмарцогт өнөөдөр эхний тоглолтоо хийнэ

    БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнөөдрөөс буюу 10-р сарын 14-19-ний хооронд зохион байгуулагдах ширээний теннисний Паралимп Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн ГССҮТ-ын эмч, Шинэ Од клубийн тамирчин П.Мягмарцогт оролцохоор болсон. Түүний хувьд ганцаарчилсан төрлийн Т4 ангилалд өрсөлдөх ба Т4 ангилалд нийт 24 тамирчин аваргын төлөө өрсөлдөнө. 

    Ширээний теннисний Паралимп ААШТ-д П.Мягмарцогт өнөөдөр эхний тоглолтоо хийнэ

    П.Мягмарцогт тэмцээний 1-р хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо өнөөдөр 15:00 цагаас Японы шигшээ багийн тамирчин Shichino Kazuki-тай тоглох бол хэсгийн хоёр дахь тоглолтоо маргааш өглөө 10:00 цагаас Энэтхэгийн тамирчин Singh Trivendra-тай тоглохоор болсон байна.

    Тус тэмцээнд Монголын ширээний теннисний холбооны шүүгчдийн зөвлөл, ОУ-ын шүүгч, Ж.Болд, Д.Түмэн-Өлзий, Ш.Оюун нар шүүгчээр ажиллана.