MSports logo
Бразил сагсан бөмбөг Монголд
  • П
    Пүрэвлхагва

    7 сарын 8

  • Бразил сагсан бөмбөг Монголд

    Бразил мэргэжилтэн José Neto SG APES багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар боллоо.

    Түүний хувьд Бразилын “Flamengo” багийг удирдан 2012-2018 оны хооронд ажиллаж байсан бөгөөд Бразилын лигийн 4 удаагийн аварга (2013,2014,2015,2016), 2014 онд Америк тивийн аварга, 2014 онд олон улсын Интерконтинентал цомын аварга, 2016 онд Бразилын оны шилдэг дасгалжуулагчаар тодорч байсан. Мөн түүний хувьд 2005 оноос одоог хүртэл Бразилын эрэгтэй шигшээ багийн туслах дасгалжуулагч, 2019 оноос одоог хүртэл Бразилын эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна.

    Бразил сагсан бөмбөг Монголд

    Мөн Африк тивийн Ангол улсын “Patro de Luanda” багийг удирдан Анголын лигийн аваргаар 3 удаа (2021,2022,2023), Анголын цомын тэмцээнд 2 удаа (2022,2023) Анголын супер цомын тэмцээнд 4 удаа (2020,2021,2022,2023), Анголын лигийн оны шилдэг дасгалжуулагчаар 3 удаа (2021,2022,2023) онуудад тодорч байсан өдгөө 54 настай хашир туршлагатай дасгалжуулагчийг SG APES баг багтаа нэгтгэжээ. SG APES багийн зүгээс хамгийн багадаа 3 жилийн гэрээ хийх бодолтой байгаа гэнэ.

    Бразил сагсан бөмбөг Монголд