Дэлхийн хамгийн их үзэгчидтэй №1 спорт бол яах аргагүй хөлбөмбөг билээ. Ингээд та бүхэндээ сонирхолтой байх үүднээс дэлхийн хамгийн өндөр дүнгээр зарагдаж байсан тоглогчдыг танилцуулъя.
1. Neymar Jr: 222 сая еврогоор 2017 онд Испанийн Barcelona клубээс Францын Paris Saint-Germain клуб рүү явж байсан.
Хүлээлт: Европын хамгийн том тэмцээн болох Аваргуудын лигт түрүүлэх.
Амжилт: Түүний хувьд PSG клубтэйгээ дотоодын бүх цомд түрүүлж байсан.
Үнэлгээ: Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй наймаа ч хүлээлтэд хүрч чадаагүй. Мөн хэт их бэртэл гэмтлээс болж 2023 онд PSG клубээс Al-Hilal клуб руу явсан.