MSports logo
𝐍𝐀𝐀𝐃𝐀𝐌 𝟐𝟎𝟐𝟓: Монгол Улсын Начин Л.Энхсаруул
  • Д
    Дөлгөөн

    7 сарын 7

  • Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой Үндэсний их баяр Наадам эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Баяр наадам дөхөж буйтай холбоотойгоор Msports-ийн сурвалжлах баг "Увс нуур" бөхийн дэвжээг зорьж, наадмын бэлтгэлтэй танилцлаа. Өнгөрсөн жил Монгол Улсын Начин цолонд хүрсэн Ховд сумын уугуул Лхагвасүрэнгийн Энхсаруулын бөхийн замнал болон хэрхэн бэлтгэлээ хангаж буй талаар танилцацгаая! Тэрбээр "Анх өсвөр наснаасаа наадмын зүлэг ногоон дэвжээн хүч үзэж байна. Есөн хөлт цагаан тугаа тойрч гүйхэд үнэхээр сайхан болчихдог. Энэ жилийн наадамдаа зодоглоход бэлэн болсон" хэмээн хээгүйхэн сэтгэгдлээсээ хуваалцлаа. Teso Properties - ӨВ СОЁЛ ЭРХЭМ Монгол түмэн минь сайхан наадаарай!

    Дэлгэрэнгүй

    Холбоотой мэдээ