Монголын Спортын Шийдэл ХХК /msports/ болон Нийслэлийн Биеийн Тамир Спортын газар хамтран “Улаанбаатар Кап” тэмцээнийг нийслэлийн есөн дүүргийн ЕБС-ууд дунд амжилттай зохион байгуулж байна.
Улаанбаатар Кап тэмцээний шилдэг тамирчдад Их Засаг их сургууль тэтгэлэг олгохоор боллоо
3 сарын 27
Энэхүү тэмцээн нь дан ганц спортын тэмцээнээс гадна сурагч хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл, ирээдүйг дэмжсэн олон ажил зохион байгуулж байгаа. Үүний нэг ажил бол шилдэг тамирчин сурагч нарт дотоодын болон гадаадын их дээд сургуулиудын тэтгэлэг олгох явдал юм.
Тэтгэлэгт хамруулах зорилгын хүрээнд “Их Засаг их сургууль” бид бүхэнтэй хамтран ажиллаж, сурагч тамирчдад тэтгэлэг олгохоор санамж бичигт гарын үсэг зурлаа. Хүүхэд залуучуудын хүсэл мөрөөдлийг дэмжиж, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлдэх зорилгоор хамтран ажиллахаар болсон Их Засаг их сургууль/Ikh Zasag university сургуулийн удирдлага, хамт олонд баярлалаа.
1994 оноос тасралтгүй үйл ажилгаагаа явуулж байгаа Их Засаг их сургууль нь өдгөө 50 гаруй мэргэжлээр, есөн салбар сургууль, Их Засаг ПЛОТЕХНИК КОЛЛЕЖ, ЛИЦЕЙ СУРГУУЛЬ, Их Засаг-Дархан салбартай болсон байна. Монгол улсын топ таван их сургуулийн нэг Их Засаг их сургууль нь Дэлхийн 30 орны, 280 гаруй сургуультай хамтран ажилдаг байна.





