Цахим спортын хамгийн том төрөл, тухайн төрлийн өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг BLAST Open Rotterdam 2026 тэмцээний шигшээ шатны тоглолтууд өнөөдөр эхлэнэ. Энэхүү тэмцээний хасагдах шатны эхний тоглолт Монгол улсын The MongolZ багийн тоглолтоор эхлэх гэж байна.
The MongolZ баг хасагдах шатны чухал тоглолтоо Aurora багийн эсрэг хийх гэж байна
3 сарын 27
Нийт 1.100.000 сая долларын шагналын сантай уг тэмцээнд шилдэг 16 баг өрсөлдөж, одоо хасагдах шатад зургаан баг тунаж үлдээд байна. Нидерланд улсын Роттердам хотод өнөөдөр орой 22:00 цагаас (2026.03.27) тэмцээний “В” хэсгийн гуравдугаар байраар гарсан The MongolZ багийн эсрэг тэмцээний “А” хэсгийн хоёрдугаар байраар гарсан Турк улсын Aurora багуудын тоглолт болно.
Хоёр баг өнөөдөр орой гурван тоглолт хийж хоёр хожил байгуулж чадсан баг дараагийн шатад шалгарч Франц улсын төлөөлөл Vitality багтай тааран тоглох юм. Хамгийн сүүд хоёр баг 2026 оны гуравдугаар сарын долооны өдөр ESL Pro League Season 23 тэмцээний хоёрдугаар шатад тааран тоглож 2:0 гэсэн харьцаатай The MongolZ багийн ялалтаар өндөрлөж байсан юм. Хоёр баг сүүлийн зургаан тэмцээнд нийт 14 тоглолт хийхэд The MongolZ баг 11 хожиж, 3 хожигдсон гэсэн үзүүлэлттэй байна.
BLAST Open Rotterdam 2026 тэмцээн эхэлснээс хойш манай залуус дасгалжуулагч Б. Эрдэнэдалай буюу Maaraa-гүй оролцож байгаа ч одоогийн байдлаар ямар ч асуудалгүй, амжилт үзүүлж чадаж байна.





