2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий Европын бүсийн нэмэлт шатны хагас шигшээ тоглолтууд өнгөрсөн шөнө явагдаж, дэлхийн хөлбөмбөгийн фанатуудын анхаарлыг дахин татлаа. Энэ шат бол жирийн нэг шалгаруулалт биш, харин ДАШТ-д оролцох эсэхийг шийдэх, “амьд үлдэх” сүүлчийн боломж гэдгээрээ онцлог. Европ тивээс ДАШТ-д оролцох эрхийн төлөө өрсөлдөж буй багуудын хувьд энэхүү нэмэлт шат бол асар их дарамт, хариуцлага дагуулсан тулаан юм. Хагас шигшээ шатанд шалгарсан 16 баг ганцхан тоглолтоор хувь заяагаа шийдүүлж, ялагч нь дараагийн шатанд шалгарч, хожигдсон баг нь мөрөөдлөө энд өндөрлүүлэх нөхцөлтэйгөөр талбайд гарсан.
Өчигдрийн эхний тоглолт Туркийн шигшээ баг талбайдаа Румын улсын шигшээ багийг хүлээн авч 1:0 харьцаатай хожиж, ДАШТ-ий эрхийн төлөө өрсөлдөх боломжоо хадгалж чадлаа.





