MSports logo
Сумо: Монгол бөхчүүд Харү башёгийн 4 зиндаанд түрүүллээ
  • П
    Пүрэвлхагва

    3 сарын 24

  • Сумо: Монгол бөхчүүд Харү башёгийн 4 зиндаанд түрүүллээ

    2026 оны 3-р сарын Осакагийн Харү башё Монгол сумочдын гайхамшигт амжилтаар дүүрэн, бахархам түүхэн башё болж өндөрлөлөө. 15 хоногийн турш үргэлжилсэн энэ удаагийн башёд Монгол бөхчүүд 5 зиндаанд хүч үзэж, тэдгээрийн 4-т нь түрүү хүртсэн нь сүүлийн жилүүдэд харагдаагүй өндөр амжилт байв.


    Сумо: Монгол бөхчүүд Харү башёгийн 4 зиндаанд түрүүллээ

    Макүүчи зиндаанд зүүний сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 13 дахь өдрийг хүртэл ердөө нэг унаатайгаар итгэл төгс тэргүүлж явсан юм. 14 дэх өдөр озэки Аонишикитэй барилдаж ялагдсан ч түүнийг нэхэж явсан өрсөлдөгчид нь мөн бүдэрснээр түрүүлэх болзлоо хангаж, 12:3 амжилтаар макүүчид буюу дээд зиндаанд гурав дахь түрүүгээ хүртлээ. Тэрбээр мөн Гиношо шагналын эзэн болж, озэки цолоо эргүүлэн авах бүрэн боломжтой болж, сүүлийн гурван башёд 34 даваа авлаа.

    Сумо: Монгол бөхчүүд Харү башёгийн 4 зиндаанд түрүүллээ

    Киришима Б.Лхагвасүрэн: Миний охин "Аав аа, би банзай гэж хашхирмаар байна" гэсэн юм. Ашгүй ингэж охиныхоо хүслийг биелүүлсэндээ маш их жаргалтай байна.

    Энэхүү түрүү нь Монгол бөхчүүдийн макүүчи зиндаанд хүртсэн 104 дэх түрүү болж түүхэнд бичигдлээ. Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн башёгийн сүүлийн өдөр өмнө нь давж үзээгүй байсан Аонишики озэкиг ялж, 11:4 амжилтаар башёг өндөрлүүлсэн нь түүний тогтвортой барилдааныг илтгэв. Харин энэ башёд ёкозүна цолны төлөө барилдсан Аонишики озэки ирэх башёд кадобанд буюу 50 хувиас дээш амжилтаа үзүүлж чадахгүй бол цол буурахаар боллоо. Мөн Макүүчид Чиёошома Г.Мөнхсайхан, Асахакүрюү Р.Жамьянтогтох нар 11:4 амжилтаар башёг өндөрлүүлж, ирэх башёд эрэмбэ өсөхөөр боллоо.

    Сумо: Монгол бөхчүүд Харү башёгийн 4 зиндаанд түрүүллээ

    Жүрёо зиндаанд хоёр дахь башёдоо барилдсан Дэванорюү Т.Тэмүүлэн 14 дэх өдрийг хүртэл тэргүүлж явсан ч сүүлийн хоёр өдөр дараалан унасан. Гэсэн хэдий ч түүнийг нэхэж явсан бөх мөн сүүлийн өдөр ялагдсанаар нэмэлт барилдаан үүсэж, Т.Тэмүүлэн Ваканошог давснаар башё дээр ч, нэмэлт барилдаанд ч ялж, Жүрёо зиндаанд түрүү хүртлээ. 

    Сумо: Монгол бөхчүүд Харү башёгийн 4 зиндаанд түрүүллээ

    Доод зиндаанд ч Монголчуудын ноёрхол үргэлжилсэн. Макүшита зиндаанд оюутны ёкозүна цолтойгоор мэргэжлийн сүмод хөл тавьсан Ваканофүжи Т.Бөхчулуун ердөө хоёр дахь башёдоо 7:0 амжилтаар илүүрхэн түрүүлж, ирээдүйн том од болохоо харууллаа.

    Сумо: Монгол бөхчүүд Харү башёгийн 4 зиндаанд түрүүллээ

    Жонидан зиндаанд Асахифүжи Б.Очирсайхан, Тэншёояма Г.Отгонбат нар 6:0 амжилтаар хоорондоо тааран барилдаж, Очирсайхан давснаар түрүү үзүүрийн төлөө дахин нэмэлт барилдаан хийж, ээлжит ялалтаа авч, хоёр дахь башёдоо дараалан түрүүлсэн гайхамшигт амжилтыг үзүүллээ.