АЙЧИ-НАГОЯА 2026: ЖҮДО БӨХИЙН ӨРСӨЛДӨӨН МАРГААШ ЭХЭЛНЭ

“Айчи-Нагояа-2026” Азийн наадмын хамгийн өндөр хүлээлттэй спортын төрлүүдийн нэг болох жүдо бөхийн өрсөлдөөн маргааш буюу есдүгээр сарын 30-нд эхэлнэ. Монголын спортын үзэгчдийн хувьд медалийн гол найдвар тавьдаг жүдо бөхийн тамирчид татамид гарч, тивийн шилдгүүдтэй хүч үзэх юм.
Жүдо бөхийн тэмцээн маргааш Нагояа хотын Айчи олон улсын аренад эхэлнэ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн -60, -66 кг, эмэгтэйчүүдийн -48, -52 кг жингийн барилдаанууд явагдана. Урьдчилсан шатны барилдаан 11:00-14:00, медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанууд 17:00-19:30 цагийн хооронд болно.
-60 кг-ийн жинд МУГТ Э.Ариунболд
Монголын жүдо бөхийн шигшээ багийн үе үеийн хамгийн амжилттай барилддаг жин болох -60 кг-ийн жинд МУГТ Э.Ариунболд өрсөлдөнө. Азийн Наадмын -60 кг-ийн жинг эзэн орны бөх Япон улсын тамирчин Кондо Хаято тэргүүлж, А хэсгийг тэргүүлж байгаа бол чансааны #2-т Хятадын Тайваны жүдоч Ян Ю Вэй C хэсгийг тэргүүлж, чансааны #3-т БНСУ-ын Дэлхийн хошой хүрэл медальт, Азийн Наадмын мөнгө, хүрэл медальт алдарт Ли Харим D хэсгийг тэргүүлж, чансааны #4-т Узбекистаны жүдоч Кучкаров Самариддин B хэсгийг тэргүүллээ. Манай шигшээ багийн жүдоч МУГТ Э.Ариунболд Азийн Наадмын тэмцээний D хэсэгт хуваарилагдсан бөгөөд Лаосын жүдоч Ситысане, Индонезын жүдоч Маулана нарын ялсан бөхтэй D хэсгийн хоёрдугаар тойрогт өрсөлдөж, ялсан нь D хэсгийн аваргын төлөө БНСУ болон Казахстаны алдарт жүдочид болох Ли Харим болон Йэлдос Сметов нарын ялсантай нь хүч үзнэ.
-66 кг-ийн жинд ОУХМ К.Ёолк
Монголын жүдо бөхийн шигшээ багийн шилдэг тамирчдын нэг К.Ёолк Азийн Наадмын татамид A хэсэгт хуваарилагдлаа. Азийн Наадмын А хэсгийг Дэлхийн чансааны #2 Эмомали Нурали тэргүүлж, Дэлхийн чансааны #6 БНСУ-ын жүдоч Ким Чаннёнг C хэсгийг тэргүүлж байна. Харин Азийн Наадмын чансааны #3-т Узбекистаны жүдоч Нутфуллоев Абдураххим D хэсгийг тэргүүлж, чансааны #4-т Казахстаны жүдоч Гусман Киргизбаев B хэсгийг тэргүүллээ.
-48 кг-ийн жинд ОУХМ Г.Наранцэцэг
Монголын эмэгтэй жүдо бөхийн шигшээ багийн үе үеийн хамгийн амжилттай барилддаг жин болох -48 кг-ийн жинд ОУХМ Г.Наранцэцэг өрсөлдөнө. Азийн Наадмын -48 кг-ийн жинг манай жүдоч ОУХМ Г.Наранцэцэг тэргүүлж, А хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд БНСУ-ын Жүн Сүжин болон Тажикстаны жүдоч Муминаво нарын ялсан жүдочтой А хэсгийн аваргын төлөө өрсөлдөнө.
-52 кг-ийн жинд ОУХМ Б.Уранзаяа
Азийн Наадмын эмэгтэй жүдо бөхийн -52 кг-ийн жинд ОУХМ Б.Уранзаяа D хэсгийг толгойлно. Түүний хувьд эхний тойрогт хийлж, хэсгийн аваргын төлөө Тажикстаны жүдоч Кюрбонзода болон Ираны жүдоч Махса нарын ялсан бөхтэй өрсөлдөнө. Азийн Наадмын -52 кг-ийн жинд эзэн орон Японы жүдоч Фүжиширо Кокоро тэргүүлж, А хэсгийг толгойлж байна.
Маргааш Азийн Наадмын жүдо бөхийн татамид өрсөлдөх Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчиддаа амжилт хүсэе.




