MSports logo
Жүдо бөхийн ДАШТ-ий медальтнууд ямар шагнал хүртдэг вэ?
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 18

  • Жүдо бөхийн ДАШТ-ий медальтнууд ямар шагнал хүртдэг вэ?

    Унгар улсын нийслэл Будапешт Жүдо бөхийн энэ оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь эрэгтэйчүүдийн 38 дахь, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бөгөөд 2025 оны 6-р сарын 13-наас 20-ны хоорондхотын Ласло Папп Спорт Аренад зохион байгуулагдаж байна.

    Жүдо бөхийн ДАШТ-ий медальтнууд ямар шагнал хүртдэг вэ?

    Манай улсын шигшээ багаас тэмцээний эхний өдөр ОУХМ К.Ёолк -60 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн бол 06-р сарын 17-ны өдөр эмэгтэйчүүдийн -63 кг-ийн жинд оролцсон Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Ганхайч мөн хүрэл медаль хүртсэн юм.

    Медалийн чанараар тэргүүлэгчид:

    1. Япон 6 алт, 2 мөнгө, 3 хүрэл
    2. Франц 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл
    3. Гүрж 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл
    4. Олон Улсын Жүдо бөхийн холбоо: 1 алт, 1 хүрэл
    5. Итал 1 алт

    Харин Монгол улс 2 хүрэл медальтайгаар 12-р байранд жагсаж байна.


    Жүдо бөхийн ДАШТ-ий медальтнууд ямар шагнал хүртдэг вэ?

    Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагнал хэд байдаг вэ?

    Олон улсын Жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй, эмэгтэй шагналын сан нь ижилхэн байдаг.

    Алтан медаль-Нийт: €26,000 Тамирчин:€20,800 Дасгажуулагч: €5,200

    Мөнгөн медаль-Нийт: €15,000 Тамирчин:€12,000 Дасгалжуулагч: €3,000

    Хүрэл медаль-Нийт: €8,000 Тамирчин €6.400, Дасгалжуулагч: €1,600 тус тус авдаг байна.

    Харин багийн барилдаанд:

    Алтан Медаль-Нийт: €90,000 Тамирчид: €72,000, Дасгажуулагч: €18,000

    Мөнгөн Медаль-Нийт: €60,000 Тамирчид: €48,000, Дасгажуулагч: 18,000

    Хүрэл Медаль-Нийт: €25,000, Тамирчид: €20,000, Дасгалжуулагч: 5,000 тус тус авдаг байна.


    Өнгөрсөн жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн ижил шагналын сантай байжээ. 2024 оны ДАШТ-д манай улсаас МУГТ Б.Баасанхүү Алтан медаль, Л.Анхзаяа хүрэл медаль авч байсан удаатай.

    Энэ жилийн хувьд манай улс Жүдо бөхийн ДАШТ-ээс 33 дахь медалиа хүртсэн билээ.