Жүдо бөхийн ДАШТ Унгар улсын Будапешт хотноо энэ сарын 13-өдрөөс эхлэн амжилттай үргэлжилж байна. Тус тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн -63кг жинд барилдсан ОУХМ Болдын Ганхайч Хүрэл медаль хүрэж, Дэлхийн медальтан божл байна.
Жүдогийн ДАШТ-ээс Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ
6 сарын 17


Тэрбээр B хэсгийн аваргын төлөөх барилдаанд Япон улсын тамирчин Кажү Харүкад ялагдал хүлээж дагах барилдаан руу шилжсэн. Дагах барилдаанд Унгар буюу эзэн орны тамирчинтай барилдан нэмэлт цагт юүко үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарсан юм.
Харин хүрэл медалийн төлөө Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Ганхайч маань Олимп, дэлхийн аварга Бразил улсын тамирчин Рафаэла Силваг үндсэн цагт вазари үнэлгээгээ ялсанаар Унгар улсад болж ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Дэлхийн анхны медалиа хүртэж байна.
Б.Ганхайч маань өдгөө 30 настай бөгөөд Дэлхийн чансаанд 18-т эрэмбэлэгдэж байгаа юм. Харин тэмцээний медальтнуудаар доорх тамирчид тодорчээ.

Ийнхүү манай улсаас энэ оны ДАШТ-нд К.Ёолк болон Б.Ганхайч нар хүрэл медаль хүртсэн амжилттай үргэлжилж байна.