The MongolZ-ийг шүүмжлэхээсээ өмнө дэлхийн шилдэг 10 багийн бусад өрсөлдөгчид энэ улиралд хэр тоглож байгааг харах нь зүйтэй. Сүүлийн үеийн үр дүнгээс харахад зуны завсарлага болон багуудын бүрэлдэхүүнд гарсан олон өөрчлөлтийн дараа дэлхийн шилдэг багуудын олонх нь тэмцээнүүддээ өмнөхөөсөө хэтэрхий тайван, бэлтгэл муутай оролцсон мэт харагдаж байна. Фаворит багуудын дараалан бүтэлгүйтсэн үр дүнг өөрөөр тайлбарлахад хэцүү.
Team Vitality 2025 оны хоёр Major тэмцээнд хоёуланд нь түрүүлж, 2026 оны улирлын эхний хагаст хамгийн өндөр түвшинд тоглож байсан багуудын нэг. Гэвч тэд IEM Cologne Major 2026-ийн плей-оффын эхний тоглолтдоо хожигдож, EWC 2026-д 5–8-р байр эзэлсэн бөгөөд BLAST Bounty 2026 Season 2-т оролцох эрхээ ч авч чадсангүй.
Team Falcons анхны Major цомоо багагүй азтайгаар хүртсэн ч BLAST Bounty 2026 Season 2-т оролцож чадаагүй. Улмаар EWC 2026-ийн шөвгийн наймд Бразилийн Legacy багт хожигдсон.
Team Spirit BLAST Bounty 2026 Season 2-ийн финалд MOUZ-д ялагдсан ч EWC 2026-д FUT Esports-ийг буулган авч, түрүүлж чадсан. Сонирхуулахад, FUT тухайн үед буюу наймдугаар сарын эхэнд Valve-ийн чансааны ердөө 14-р байрт бичигдэж байв.
Үүнээс гадна NAVI, FURIA, MOUZ зэрэг дэлхийн шилдэг багууд ч тогтвортой байдлаа олох, дээд түвшинд байр сууриа бэхжүүлэхэд бэрхшээлтэй тулгарч байна. Тиймээс яг одоогийн байдлаар олон улсын тайзан дээр тодорхой фаворит баг байхгүй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл The MongolZ-ийг багтаасан дэлхийн топ-20-ийн бараг аль ч баг PGL Major Singapore 2026-д түрүүлэх бодит боломжтой. Энд улирлын үлдсэн хугацаанд багууд хэрхэн тоглох нь маш чухал. Өрсөлдөгчдөө хамгийн сайн судалж, тэдний эсрэг хурдан дасан зохицож, өөртөө итгэх итгэлээ хамгийн сайн бий болгож чадсан баг том давуу талтай байх болно.
The MongolZ энэ онд ямар тэмцээнүүдэд оролцох вэ?