MSports logo
Яннис Антетокунмпо Майами Хит нэгдлээ
  • М
    Мөнхбаясгалан

    6 сарын 23

  • Яннис Антетокунмпо Майами Хит нэгдлээ

    Мэргэжлийн сагсан бөмбөгийн замналдаа хоёр удаагийн улирлын үнэ цэнтэй тоглогч, 10 удаагын бүх одод, 2021 оны НБА-ын аварга, финалын үнэ цэнтэй тоглогч Яннис Антетокунмпо Майами Хит баг руу солигдлоо.


    ESPN эх сурвалжууд мэдээлэхдээ “Milwaukee Bucks баг Giannis Antetokounmpo болон Bobby Portis нарыг Miami Heat баг руу явуулж, хариуд нь Tyler Herro, Kel'el Ware, Jaime Jaquez Jr, Kasparas Jakucionis, нэгдүгээр тойргийн гурван эрх (үүнд №13 сонголт багтана), 1 сонголт солих эрх (pick swap), мөн хоёрдугаар тойргийн нэг эрх авахаар тохиролцсон” хэмээн мэдээлжээ.

    Яннис Антетокунмпо Майами Хит нэгдлээ

    Энэ наймаанд өөр багууд оролцоогүй бөгөөд зөвхөн хоёр багийн хооронд хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Гэсэн хэдий ч талууд энэ наймааг 7-р сарын 6-нд албан ёсоор хэрэгжүүлэх тул энэ хугацаанд наймааг өргөжүүлэх боломж нээлттэй хэвээр байна. Өнгөрсөн жил Phoenix Suns болон Houston Rockets багуудын тохиролцоо эцэстээ гэхэд NBA-ийн түүхэн долоон багийн наймаа болж өргөжиж байсан.


    Майамигийн ерөнхийлөгч Pat Riley ийнхүү олон жил хүлээгдсэн томоохон од тоглогчоо авч чадлаа. өмнө нь Майамид ирж байсан LeBron James, Shaquille O'Neal, Chris Bosh, Alonzo Mourning, Jimmy Butler зэрэг супер одуудын эгнээнд Яннис Антетокунмпо нэгдлээ.

    Яннис Антетокунмпо Майами Хит нэгдлээ

    Харин Бакс багийн ерөнхий менежер Jon Horst Майамигийн саналаас туршлагатай, залуу тоглогчид болон ирээдүйн үнэ цэнтэй драфтын эрхүүд багтаасан томоохон багц авч чаджээ.


    Сүүлийн хэдэн долоо хоногт Милуоки Бакс багтай Майами Хит болон Бостон Селтикс гэх хоёр баг холбогдож байсан бөгөөд хоёр баг хоёул Яннис Антетокунмпог авах талаар хэлэлцэж байсан юм. Бостон Селтикс багийн тавьсан санал нь 2024 оны Финалын MVP Jaylen Brown болон хоёр нэгдүгээр тойргийн сонголт багтсан гэж эх сурвалжууд мэдээлсэн.

    Яннис Антетокунмпо Майами Хит нэгдлээ

    Харин Милуоки Бакс баг урт хугацааны уян хатан байдал, залуу бүрэлдэхүүн болон ирээдүйн өрсөлдөх чадварыг илүүд үзэн Майамигийн саналыг сонгосон байна. Ингэснээр шинэ дасгалжуулагч Taylor Jenkins Бакс багийн дараагийн үеийг бүтээх боломжтой болж байгаа юм.