Цахим спортын том төрөл Counter Strike 2 тоглоомын 2026 оны эхний улирал IEM Cologne Major 2026 тэмцээнээр өндөрлөсөн. Өнгөрсөн жилийн сүүлээр энэ тоглоомд нэг багийн хэд давуу байдлаар өндөрлөөд байсан бол энэ жилийн эхэнд бүх баг хүчтэй өрсөлдөгчид, бүх баг аварга болж болно гэдгийг харуулаад байгаа билээ.
The MongolZ багийн шинэ улирлын эхний тэмцээн BLAST Bounty 2026 Season 2
6 сарын 23
Ингэснээр нэг сарын хугацаанд энэ төрлийн спорт амралт авж байгаа юм. Бүх баг, бүх тамирчид амралтын байдалтай байгаа юм. Харин шинэ улиралд Монгол улсын төлөөлөл The MongolZ баг BLAST Bounty 2026 Season 2 тэмцээнээр шинэ улирлаа эхлүүлнэ.
Долоодугаар сарын 21-26-ний хооронд онлайн хэлбэрээр зохиогдож, наймдугаар сарын 2-ноос тайзны тоглолт руу шилжинэ. Энэ онд хоёр дахь удаагаа зохион байгуулагдах BLAST Bounty 2026 Season 2 тэмцээнд нийт 32 баг оролцож байгаагаас Монгол улсын The MongolZ баг урилгаар оролцож байна.
Энэ оны эхэнд болсон BLAST Bounty 2026 Season 1 тэмцээнд Бразил улсын төлөөл FURIA баг түрүүлж байсан бол The MongolZ баг тус тэмцээнийг өнжиж байсан юм. Энэ тэмцээний нийт хоёр шаттай явагдах бөгөөд онлайнаар өрсөлдөнө. 32 баг шууд Single Elimination буюу нэг хожигдвол тэмцээнийг өндөрлүүлэх зарчмаар явагдах болно. Мэдээж энэ шатуудаас шалгарч чадсан найман баг хасагдах шат тайзны тоглолт руу шилжих болно.
BLAST Bounty тэмцээн нь бусад тэмцээнүүдээс онцлогтой байдаг зүйл нь Bounty систем юм. Энэ нь тэмцээний нийт шагналын санг баг тус бүрд хувааж хоорондоо тоглолт хийдэг. Энэхүү тэмцээний нийт шагналын сан нь $1.15 сая ам.доллар юм. Тус тоглолтод ялалт байгуулсан баг нь өөрсдийн мөнгөн дүн дээр нэмээд ялсан багийнхаа 50-н хувийг өөрсөд дээрээ нэмээд дараагийн шат руу шалгарна. Харин хожигдсон баг нь хувааж өгсөн шагналын мөнгөний талыг нь аваад тэмцээнээ өндөрлүүлэх зарчмаар явагдана. Энэ систем нь тэмцээн зохион байгуулагчид болох BLAST-ийн гол онцлог юм.





