MSports logo
Английн Премьер лигийн өнгөрсөн улирлын шилдгүүд тодорлоо
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 26

  • Английн Премьер лигийн өнгөрсөн улирлын шилдгүүд тодорлоо

    Английн мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбоо буюу PFA-гийн 2026 оны шагнал гардуулах ёслол Манчестер хотод болж, 2025/26 оны Премьер лигийн улирлын шилдгүүдийг тодрууллаа. Хамгийн нэр хүндтэй PFA Players’ Player of the Year шагналыг “Манчестер Юнайтед”-ын ахлагч Бруно Фернандеш хүртлээ.

    Бруно Фернандеш Премьер лигийн 2025/26 улирлын шилдгээр тодорлоо

    Английн Премьер лигийн өнгөрсөн улирлын шилдгүүд тодорлоо

    Португал хагас хамгаалагч өнгөрсөн улиралд “Юнайтед”-ын тоглолтын гол хөдөлгүүр болж, Премьер лигт 9 гоол, рекорд 21 гоолын дамжуулалт өгсөн юм. Ингэснээр тэр тус тэмцээний нэг улиралд хамгийн олон ассист өгсөн тоглогч болж, өмнөх дээд амжилтуудыг шинэчилсэн байна.

    Фернандешийн хувьд энэ нь бүр ч онцгой амжилт. Тэрээр 2010 онд Уэйн Руни хүртсэнээс хойш “Манчестер Юнайтед”-ын PFA Player of the Year шагналын анхны эзэн болжээ. Мөн энэ улирлын Football Writers’ Association-ийн оны шилдэг тоглогчийн шагналыг хүртсэн тул хувийн томоохон шагналуудын цуглуулгаа нэмэгдүүлэв.

    Нико О’Райли Премьер лигийн 2025/26 улирлын шилдэг залуу тоглогчоор тодорлоо

    Английн Премьер лигийн өнгөрсөн улирлын шилдгүүд тодорлоо

    Харин PFA Young Player of the Year шагналыг “Манчестер Сити”-гийн Нико О’Райли хүртлээ. 21 настай тоглогч 2025/26 оны улиралд олон байрлалд тоглож, “Манчестер Сити”-гийн бүрэлдэхүүнд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Английн шигшээ багийн хамт 2026 оны ДАШТ-д оролцсон.

    О’Райлигийн хувьд энэ нь мэргэжлийн тоглогчдын саналд үндэслэдэг нэр хүндтэй шагналыг анх удаа хүртэж байна.

    PFA Premier League Team of the Year

    Английн Премьер лигийн өнгөрсөн улирлын шилдгүүд тодорлоо

    2025/26 оны Премьер лигийн шилдэг 11-д Английн аварга “Арсенал”-ын таван тоглогч багтсан нь анхаарал татав. “Манчестер Сити” дөрвөн тоглогчтойгоор удаалсан бол “Манчестер Юнайтед” болон “Брентфорд” тус бүр нэг төлөөлөлтэй байна.

    Хаалгач

    • Давид Рая — Arsenal

    Хамгаалагч

    • Габриэл Магальяйнс — Arsenal
    • Нико О’Райли — Manchester City
    • Уильям Салиба — Arsenal
    • Юрриен Тимбер — Arsenal

    Хагас хамгаалагч

    • Бруно Фернандеш — Manchester United
    • Деклан Райс — Arsenal
    • Раян Шерки — Manchester City

    Довтлогч

    • Эрлинг Холанд — Manchester City
    • Антуан Семеньо — Manchester City
    • Игор Тьяго — Brentford

    Ийнхүү Премьер лигийн аварга “Арсенал” улирлын шилдэг багт хамгийн олон буюу таван тоглогчоо оруулсан бол “Манчестер Сити” дөрвөн тоглогчтой багтжээ. Харин Эрлинг Холанд 27 гоолтой, Игор Тьяго 22 гоолтой улирлыг өндөрлүүлсэн бол Бруну Фернандешийн 21 ассист Премьер лигийн шинэ дээд амжилт болсон нь түүнийг PFA-ийн хамгийн том шагналыг авахад гол нөлөө үзүүлсэн байна.