АНУ-д зохион байгуулагдаж буй клубүүдийн ДАШТ цоо шинэхэн форматаар амжилттай үргэлжилж байна. Шөвгийн 16-ийн тоглолтууд маш сонирхолтой болж байна.
E хэсгийн нэгдүгээр байраар шалгарсан Италийн алдарт Милан хотын Inter Milan клуб F хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан Бразилын алдарт Fluminense клубүүдийн хооронд гоёмсог тоглолт болж өнгөрлөө. Тоглолт дөнгөж эхлээд 3 дахь минутад Inter Milan клубийн хамгаалалтын маш том алдааг Fluminense клубийн хашир туршлагатай довтлогч өдгөө 37 настай Germán Cano гоол оруулж эхний хагасыг Бразилын Fluminense клуб тэргүүлэв.