MSports logo
FIFA Club World cup 2025: Lionel Messi, Luis Suárez тэргүүтэй Inter Miami клуб тэмцээнээ өндөрлүүллээ
  • П
    Пүрэвлхагва

    6 сарын 30

  • FIFA Club World cup 2025: Lionel Messi, Luis Suárez тэргүүтэй Inter Miami клуб тэмцээнээ өндөрлүүллээ

    АНУ-д зохион байгуулагдаж буй клубүүдийн ДАШТ цоо шинэхэн форматаар амжилттай үргэлжилж байна. Шөвгийн 16-ийн тоглолтууд маш сонирхолтой болж байна.

    A хэсгийн нэгдүгээр байраар шалгарсан Бразилын Palmeiras клуб B хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан нутаг нэгт Botafogo клубүүдийн хооронд ширүүн тоглолт боллоо. Тоглолтын үндсэн цаг 0:0 харьцаатай өндөрлөсөн бол нэмэлт цагийн 100 дахь минутад Richard Ríos-ийн дамжуулалтаар сэлгээгээр талбайд орж ирсэн Paulinho гоол оруулж багаа шөвгийн наймд шалгаруулж чадлаа. Тэд шөвгийн наймд Английн Chelsea клубийн эсрэг тоглоно.

    FIFA Club World cup 2025: Lionel Messi, Luis Suárez тэргүүтэй Inter Miami клуб тэмцээнээ өндөрлүүллээ

    C хэсгийн нэгдүгээр байраар шалгарсан Португалын Benfica клуб D хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан Английн Chelsea клубуудийн хооронд сонирхолтой тоглолт боллоо. Тоглолтын 64 дэх минутад Chelsea клубийн ахлагч Reece James чөлөөт цохилтоос ганган нэгэн гоол оруулж 1:0 харьцаатай тэргүүлж эхлэв. Гэсэн ч үндсэн цаг дуусаж 90+1 дэх минутад Chelsea клубийн Malo Gusto 16-н шугаман дотор гар хүрч шүүгч 11 метрийн торгуулийн цохилтын эрхийг Benfica клубт өгөв. Үүнийг нь хашир туршлагатай Ángel Di María амжилттай гүйцэтгэж үндсэн цагт 1:1 харьцаатай эвийн гэрээгээр өндөрлөж нэмэлт 30 минутын хөлбөмбөгийг үзэхээр болов. Нэмэлт үеийн 108 дахь минутад Christopher Nkunku гоол оруулж 1:2 харьцаатай Chelsea клуб дахин тэргүүллийг авав. Улмаар тоглолтын 114 болон 117 дахь минутад Chelsea клубийн Pedro Neto болон Kiernan Dewsbury-Hall нар гоол оруулж Chelsea клуб 1:4-ийн харьцаатай хожиж шөвгийн наймд Бразилын Palmeiras клубтэй учраа таарлаа.

    FIFA Club World cup 2025: Lionel Messi, Luis Suárez тэргүүтэй Inter Miami клуб тэмцээнээ өндөрлүүллээ

    B хэсгийн нэгдүгээр байраар шалгарсан Францын Paris Saint-Germain клуб A хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан АНУ-ын Inter Miami багуудын тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын 6 дахь минутад Vitinha-ийн дамжуулалтаар João Neves мөргөж гоол оруулан 1:0 харьцаатай PSG клуб тэргүүлийг авав. Улмаар тоглолтын 39 дэх минутад Fabián Ruiz-ийн дамжуулалтаар эхний гоолийн эзэн João Neves гоол оруулж 2:0 болгов. Тоглолтын 44 дэх минутад Désiré Doué баруун жигүүрээс төв рүү өгсөн дамжуулалтад Inter Miami клубийн залуу хамгаалагч Tomás Avilés өөрийн хаалгандаа гоолдож 3:0 болов. Тоглолтын 45+3 дахь минутад Achraf Hakimi гоол оруулж үндсэн цагт Францын аварга, энэ жилийн Аваргуудын лигийн аварга Paris Saint-Germain клуб 4:0 харьцаатай хожиж шөвгийн наймд Германы алдарт Bayern Munich клубтэй тоглохоор боллоо.

    FIFA Club World cup 2025: Lionel Messi, Luis Suárez тэргүүтэй Inter Miami клуб тэмцээнээ өндөрлүүллээ

    D хэсгийн нэгдүгээр байраар шалгарсан Бразилын Flamengo клуб C хэсгийн хоёрдугаар шалгарсан Германы алдарт Bayern Munich багуудын хооронд гоолын хур буусан тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын 6 дахь минутад Flamengo клубийн хагас хамгаалагч Erick Pulgar өөрийн хаалгандаа санамсаргүй мөргөж гоол оруулан 0:1 харьцаатай Bayern Munich клуб тэргүүлж эхлэв. Улмаар тоглолтын 9 дэх минутад Harry Kane хаалганаас хориод метрийн зайнаас солгой хөлийн гоёмсог цохилтоор гоол оруулан 0:2 болгов. Тоглолтын 33 дахь минутад Flamengo клубийн Gerson солгой хөлийн ганган цохилтоор гоол оруулж 1:2 болгон ойртуулав. Гэсэн ч тоглолтын 41 дэх минутад Leon Goretzka гоол оруулж эхний хагасыг Bayern Munich клуб 1:3 харьцаатай тэргүүлэв. Тоглолтын хоёрдугаар хагасын 55 дахь минутад Flamengo клубийн шинэ цэрэг Jorginho 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж 2:3 болгов. Тоглолтын 73 дахь минутад Harry Kane гоол оруулж энэхүү тоглолтын үндсэн цаг 2:4 харьцаатай Германы алдарт Bayern Munich клубийн ялалтаар өндөрлөлөө. Германы Bayern Munich клуб шөвгийн наймд Францын аварга Paris Saint-Germain клубтэй тоглохоор боллоо.

    FIFA Club World cup 2025: Lionel Messi, Luis Suárez тэргүүтэй Inter Miami клуб тэмцээнээ өндөрлүүллээ

    Шөвгийн 16-ийн үлдсэн тоглолтууд болон шөвгийн 8-ийн оноолтууд:

    FIFA Club World cup 2025: Lionel Messi, Luis Suárez тэргүүтэй Inter Miami клуб тэмцээнээ өндөрлүүллээ