Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3 төрлийн “World Tour” тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Вуши хотноо эхэллээ. Хоёр хоног үргэлжлэх уг тэмцээнд чансаагаараа шилдэгт багтсан 14 баг өрсөлдөнө.
Энэ удаагийн тэмцээнийг чимж буй тоглогч бол мэдээж өмнө нь БНХАУ-ын Вуши багт нэгдсэнээ зарласан ч хараахан тэмцээнд оролцож амжаагүй Демаркус Казинс юм. NBA-ийн дөрвөн удаагийн Бүх-Од, Олимпын алтан медальт, хүчирхэг төвийн тоглогч явсан тэрбээр 34 насандаа ийнхүү 3х3 төрөлд өөрийгөө сорих гэж байна.