MSports logo
МУГТ У.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын ээлжит тулаанаа хийлээ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 30

  • МУГТ У.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын ээлжит тулаанаа хийлээ

    Азербайжаны нийслэл Баку хотод Олон улсын боксын холбооны мэргэжлийн боксын лигийн ээлжит тулаан есдүгээр сарын 28-ны өдөр болоход манай улсаас гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 71 кг-ын жинд рингний эзэн орны боксчин Сархан Алиевтай зургаан үе тулалдлаа. 16 насны зөрүүтэй хоёр боксчны тулаан зургаан үе өрнөсөн бөгөөд шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр залуу тамирчин Сархан Алиет ялалт байгууллаа. Өдгөө 26 настай Сархан Алиев нь “Белград-2021” ДАШТ-ий хүрэл медальтай. Харин МУГТ У.Мөнх-Эрдэнэ нь “Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, “Доха-2006” Азийн наадмын мөнгөн медальтай юм.