АНУ-ын мэргэжлийн хөлбөмбөгийн Мэжор лигийн зүүн бүсийн аваргын төлөө Интэр Майами болон Нью-Йорк Сити багууд аваргын төлөө тоглож Интэр Майами клуб өрсөлдөгчөө 5:1-ийн харьцаатай буулган авч зүүн бүсийн аваргаар тодорлоо. Тус тоглолтод Tadeo Allende хэттрик толилуулсан бөгөөд Mateo Silvetti, Telasco Segovia нар тус бүр нэг гоол оруулжээ. Харин бурхны хүү хочит Лионель Месси нэг гоолын дамжуулалт бүртгүүлжээ. Ингэснээр Мэжор лигийн аваргын төлөө Интэр Майами клуб шалгарч, 12-р сарын 7-нд аваргын цомын төлөө өрсөлдөхөөр боллоо.
Аргентины шигшээ багийн домог Лионель Месси мэргэжлийн замналынхаа 47 дахь цомыг хүртлээ
Ө
Өсөхбаяр
11 сарын 30







