MSports logo
Тойм: Үндэсний Дээд лигийн багууд ямар шилжилт хөдөлгөөн хийж байна вэ?
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 28

  • Тойм: Үндэсний Дээд лигийн багууд ямар шилжилт хөдөлгөөн хийж байна вэ?

    Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн 2025-2026 оны улирлын багуудын Монгол тоглогчид болон Ази тоглогчдын эцсийн мэдүүлэг 12-р сарын 01-нд өндөрлөнө. Эрэгтэй эмэгтэй багууд 12-р сарын 01-ээс эхлэн сүүлийн мэдүүлгийн дагуу, улирлын тоглолт болон Плэй-Оффт өрсөлдөнө.

    Өнөөдрийн байдлаар багуудын хийсэн солилцоо болон шуум мэдээллийг тоймлон хүргэж байна.


    BCH Knights багт сүүлийн жилүүдэд хүчин зүтгэсэн шилдэг тоглогчдын нэг Д.Дөлгөөнмөрөн Завхан Бродерс багт нэгдсэн бол Завхан Бродерс багийн Ази гадаад тоглогч, аюултай шидэгч гэдгээ хэдийнээ баталсан Юма Ишибаши BCH Knights баг руу солигдлоо. Ийнхүү Завхан Бродерс баг самбарын дутуу байрлалаа нөхөх тоглогчоор хүчээ зузаатгасан бол BCH Knights баг ахлагч О.Эрдэнэцогтоос гадна А.Энх-Амгалан, Юма Ишибаши гэсэн аюултай шидэгчдээр аркны арын бүсээ чангалж байна. Тэдний хувьд өмнө нь Ази гадаад тоглогчоор нэгдсэн Харш Дагарийг багаасаа чөлөөлсөн билээ.

    BCH Knights Д.Дөлгөөнмөрөнг явуулсан гэдгээ албан ёсоор зарлаж түүнд амжилт хүсээд "Түүний өөрийгөө илүү хөгжүүлэх, талбай дээр илүү олон минут тоглож, чадвараа бүрэн харуулах хүсэл эрмэлзлийг бид хүндэтгэн дэмжиж, сонголтыг нь ойлгож хүлээн авсан юм.

    Завхан Бродерс багт шинэ уур амьсгал, эрч хүч нэмж, өөрийн өнгө төрх, ур чадвараараа гайхагдан амжилт гаргаж чадна гэдэгт бид итгэлтэй байна." гэжээ.


    Тойм: Үндэсний Дээд лигийн багууд ямар шилжилт хөдөлгөөн хийж байна вэ?

    Сэлэнгэ Бодонс багийн нөөц тоглогчдод хэдийнээ багууд санал тавиад эхэлсэн байна.

    Энэ жил рүүки тоглогч С.Хишигбаярыг “нэг жилийн хугацаатай” түрээсээр тоглуулахаар дээд лигийн 5 баг Хөгжлийн лигийн 5 багаас санал иржээ. Түүний хувьд Омни Эрдэнэт Майнерс багт нэгдэх магадлал өндөр байна.

    Мөн энэ жил АНУ-аас дээд лигт нэгдсэн холбон тоглогч Б.Галдан нөөц тоглогчид руу шилжсэн ба Дээд лигийн хоёр багаас “нэг жилийн хугацаатай түрээс”-ээр тоглуулах санал тавьсан байна.

    

    Тойм: Үндэсний Дээд лигийн багууд ямар шилжилт хөдөлгөөн хийж байна вэ?

    Эрдэнэт Майнерс багт олон жил хүчин зүтгэсэн О.Очирбат энэ жил буурь сэлгэж, Монголианс багт тоглохоор болсон байна. Түүний хувьд Эрдэнэт Майнерс багт олдох минут улирлын эхнээс ховор байсан бол Монголианс багийн самбарын байрлалыг нөхөхөөр шийджээ.

    Тойм: Үндэсний Дээд лигийн багууд ямар шилжилт хөдөлгөөн хийж байна вэ?

    Эрдэнэт Майнерс багийн ахлах дасгалжуулагч О.Баярцогт саяхан багаас гарах шийдвэр гаргасан гэх мэдээлэл гарсан. Бүр сүүлийн тоглолтод багаа дасгалжуулаагүй. Харин саяхан энэ асуудал шийдэгдэж, албан ёсоор багаа үргэлжлүүлэн удирдахаар болсон байна.

    Тойм: Үндэсний Дээд лигийн багууд ямар шилжилт хөдөлгөөн хийж байна вэ?

    Завхан Бродерс баг лигийн туршлагатай тоглогчдын нэг, хуучин "цэрэг" Г.Цэнгүүнбаярыг дахин багтаа нэгтгэлээ. Тэдний хувьд Юма Ишибашигаа алдсан тул туршлагатай шидэгчийн байрлалд яах аргагүй Г.Цэнгүүнбаяр тохирох нь гарцаагүй.

    Тойм: Үндэсний Дээд лигийн багууд ямар шилжилт хөдөлгөөн хийж байна вэ?

    Бишрэлт Металл багт идээшиж чадаагүй ахлах дасгалжуулагч Jermaine Small үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Бишрэлт Металл багийг Б.Ганхөлөг дасгалжуулагч сүүлийн тоглолтуудад удирдан оролцож байна. Бишрэлт Металл баг шинэ дасгалжуулагчийн эрэлд хэдийнээ гарсан бололтой. Мөн Металлын Ази Импорт тоглогч Huynh Nguyen Вьетнамын шигшээ багийн бэлтгэлдээ дуудагдан нутаг буцсан байна.

    Дархан Юнайтед багийн бүрэлдэхүүнд байсан Д.Билгүүндарьяа чөлөөт агент болсноо зарлажээ.

    Ховд Шонхорууд багт энэ жил нэгдсэн Г.Лхагвацэнд гэрээгээ цуцалж, М хөгжлийн лигийн Умардын Буганууд багт нэгдсэн байна.


    Тойм: Үндэсний Дээд лигийн багууд ямар шилжилт хөдөлгөөн хийж байна вэ?

    12-р сарын 01-нд нийт Монгол тоглогчдын хөдлөгөөн өндөрлөх тул өөр тааварлашгүй олон солилцоонуу, шилжилтүүд болох магадлалтай. Msports-ийн зүгээс цаг тухай бүрт нь мэдээлэх болно.