11-р сарын 12-нд BLAST Premier Rivals Season 2 2025 тэмцээний хэсгийн шатны хуваалт болон нээлтийн тоглолтын оноолт гарсан байна. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх энэхүү тэмцээний шагналын сан нийт 350 мянган ам доллар бөгөөд тэргүүн байранд орсон баг 125 мянган ам долларын эзэд болох юм.
BLAST Rivals 2025 тэмцээний нээлтийн тоглолт The MongolZ багийн эсрэг Passion UA
М
Мөнхбаясгалан
10 сарын 28
Энэ удаагийн BLAST Rivals 2025 тэмцээнд нийт найман баг оролцож байгаа бөгөөд хоёр хэсэгт дөрөв дөрвөөр хуваагдан оролцоно. Дэлхийн брэнд 1xbet-ийн хамтрагч The MongolZ баг “А” хэсгийг ахалсан бөгөөд тэмцээний нээлтийн өдөр Украйн улсын Passion UA багтай эхний тоглолтоо өглөөний 10 цагаас хийнэ. Энэ удаагийн тэмцээнд мөн адил The MongolZ баг шинэ бүрэлдэхүүнтэй оролцох юм. Тэмцээний “А” хэсэгт The MongolZ, Team Spirit, Falcons, Passion A зэрэг багуу орсон бол тэмцээний “B” хэсэгт Vitality, FURIA, TYLOO, paiN зэрэг багууд багтжээ.
Хэсэг болгоноос нийт гурав гурван баг дараагийн шатад шалгарах бол энэ тэмцээнд оролцож байгаа багууд нэг хожил байгуулахад дараагийн шатад шалгарах юм.







