MSports logo
“Холбооны Цомын тэмцээн”-ий оноолт гаржээ
  • М
    Мөнхбаясгалан

    10 сарын 27

  • “Холбооны Цомын тэмцээн”-ий оноолт гаржээ

    МСБХ-оос энэ жилээс эхлэн Үндэсний Дээд Лиг, М Хөгжлийн Лиг, Оюутны Лигийн багууд оролцсон “Холбооны Цомын тэмцээн”-ийг зохион байгуулахаар болсон. Тэмцээнд оролцох багуудын оноолт гарсан байна.

    “Холбооны Цомын тэмцээн”-ий оноолт гаржээ

    Үндэсний Дээд Лиг, М Хөгжлийн Лиг, Оюутны Лигт өнгөрсөн улирлын амжилт болон М Хөгжлийн Лигийн энэ улирлын бүртгэлийн дарааллаар багуудыг жагсаан тэмцээний оноолтыг гаргажээ.

    “Холбооны Цомын тэмцээн”-ий оноолт гаржээ
    “Холбооны Цомын тэмцээн”-ий оноолт гаржээ

    Холбооны цомын тэмцээний онцлог нь үүнд оролцож байгаа баг тамирчид, дасгалжуулагчид бүгд Монгол тоглогчид байх юм. Эрэгтэй нийт 32 баг, эмэгтэй нийт 16 баг оролцож байна. Мэдээж оноолт таарсан багууд галзуу ганц тоглолт хийж хасагдах журмаар явагдана. Холбооны цомын тэмцээний 1-р шатны тоглолтууд 10-р сарын 31-ний өдрөөс 11-р сарын 5-ний өдөр хүртэл явагдана.

    Холбооны цомын тэмцээний эмэгтэй, эрэгтэй тэмцээний шагналын сан тус бүр Аварга баг - 100 сая төгрөг, Дэд Аварга баг - 50 сая төгрөг3-4-р байр - 25 сая төгрөгийн эзэд болно.