MSports logo
VNL 2026: АНУ дэлхийн аварга Италийг буулган авч, хагас шигшээд шалгарлаа
  • П
    Пүрэвлхагва

    7 сарын 31

  • VNL 2026: АНУ дэлхийн аварга Италийг буулган авч, хагас шигшээд шалгарлаа

    2026 оны Эрэгтэйчүүдийн Волейболын Үндэстнүүдийн Лигийн (VNL) шигшээ шат Хятадын Нинбо хотод үргэлжилж байгаа бөгөөд шөвгийн наймын хамгийн анхаарал татсан тоглолтод АНУ-ын шигшээ баг дэлхийн аварга Италийг 3:0 (25:22, 25:21, 25:21)-ийн харьцаатай буулган авч, хагас шигшээд шалгарлаа.

    VNL 2026: АНУ дэлхийн аварга Италийг буулган авч, хагас шигшээд шалгарлаа

    Тоглолтын өмнө Италийг фаворит гэж үзэж байсан. Гэвч АНУ эхний онооноос эхлэн эрч хүчтэй тоглож, ялангуяа давуулалт болон хаалтын хамгаалалтаараа өрсөлдөгчөө илт илүүрхлээ. Америкчууд нийт 14 оноо давуулалтаар авч, Италийн пасс хүлээн авалтыг бүхэл тоглолтын турш алдагдуулсан нь ялалтын гол үндэс болов.

    АНУ-ын эсрэг довтолгоогоо тогтвортой явуулж чадаагүй Италийн баг олон удаа алдаа гаргаж, тоглолтын хэмнэлийг барьж чадсангүй. Харин туршлагатай холбогч Мика Кристенсон довтолгоог ухаалгаар удирдаж, багийнхаа довтлогчдыг оновчтой ашигласнаар АНУ бүх ээлжийн тоглолтыг хяналтдаа байлгасан юм.

    VNL 2026: АНУ дэлхийн аварга Италийг буулган авч, хагас шигшээд шалгарлаа

    АНУ-ын хамгийн тод од нь довтлогч Жэйк Хэйнс байлаа. Тэрээр 6 удаа давуулалтаар оноог авч, Италийн хамгаалалтыг задлан, тоглолтын хувь заяаг шийдэх мөчүүдэд багаа манлайлсан юм. Хүчтэй давуулалтуудынх нь ачаар Италийн довтолгоо олон удаа алдагдаж, АНУ хялбар оноо цуглуулж чадлаа. Ийнхүү АНУ дэлхийн аварга Италийг тэмцээнээс хасаж, VNL 2026 тэмцээний хагас шигшээд шалгарсан бөгөөд дараагийн шатанд Японы шигшээ багтай хүч үзэх эрхээ авлаа.