Эрэгтэйчүүдийн Волейболын Үндэстнүүдийн лиг (VNL)-ийн урьдчилсан шат өндөрлөж, БНХАУ-ын Нинбо хотод болох шигшээ шатны шөвгийн наймын тоглолтын хуваарь болон учраанууд албан ёсоор тодорлоо.
Шигшээ шатны тоглолтууд долоодугаар сарын 29, 30 болон наймдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд болно. Өдөр бүр хоёр тоглолт явагдах бөгөөд Нинбо хотын цагаар 15:00, 19:30 цагт эхэлнэ.





