The MongolZ баг Legacy-ийн эсрэг чухал тоглолт хийнэ

Румын улсын нийслэл Бухарест хотод аравдугаар сарын 24-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй PGL Masters Bucharest 2026 тэмцээнд Монголын төлөөлөл, 1xBet-ийн түнш The MongolZ баг өрсөлдөж байгаа.

The MongolZ баг тэмцээний эхний тоглолтоо Туркийн Aurora багийн эсрэг хийсэн бол дараа нь Францын Vitality болон Европын MOUZ багуудад дараалан 0:2-ын харьцаатай ялагдал хүлээжээ. Ингэснээр тэд 1:2 гэсэн амжилттай болж, тэмцээнийг цааш үргэлжлүүлэхийн тулд хасагдах шатны тоглолтод оролцохоор боллоо.

Тэд өнөөдөр буюу аравдугаар сарын 27-ны 22:00 цагт Бразилын Legacy багтай учраа таарна. Хоёр багийн хувьд энэ нь цааш өрсөлдөх боломжоо хадгалж үлдэх чухал тоглолт юм.

Хамгийн сүүлд The MongolZ болон Legacy багууд CS Asia Championships 2026 тэмцээний үеэр таарч, Монголын баг 1:2-ын харьцаатай ялагдал хүлээсэн. Улмаар Legacy тус тэмцээний аваргаар тодорсон билээ. Тиймээс өнөөдрийн тоглолтод The MongolZ баг өмнөх ялагдлын хариуг авахын зэрэгцээ тэмцээнд үлдэхийн төлөө хүч үзнэ.

Мөн The MongolZ баг сүүлийн тэмцээнүүдийн дараа бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, mzinho-гийн оронд nin9-ийг нэгтгэсэн. Шинэ бүрэлдэхүүнтэй багийн хувьд тоглолтын уялдаа холбоогоо сайжруулж, тогтвортой амжилт үзүүлэх нь чухал байна.

Нөгөө талаас, Мажорын эрх олгох чансааны онооны төлөөх өрсөлдөөн энэ долоо хоногт шийдвэрлэх шатандаа орж байгаа тул The MongolZ багийн хувьд PGL Masters Bucharest 2026 тэмцээн онцгой ач холбогдолтой. Тэд чансаандаа шаардлагатай оноо цуглуулж, удахгүй болох Мажор тэмцээнд хоёрдугаар шатнаас оролцох зорилгоо биелүүлэхийн тулд Legacy-ийн эсрэг тоглолтод амжилттай оролцох шаардлагатай байна.




