Монголын шигшээ баг хэсгээсээ 1-р байраар ШИГШЭЭ НАЙМД-д шалгарлаа

Монголын шигшээ баг хэсгээсээ 1-р байраар ШИГШЭЭ НАЙМД-д шалгарлаа. И-Спортын Mobile Legend Bang Bang төрөлд өрсөлдсөн Монголын шигшээ өнөөдөр тэмцээний хүнд өрсөлдөгчид буюу Дэлхийд 5-т эрэмбэлэгддэг Камбожийн шигшээ багийг 2-0 харьцаатай буулган авч, Шишгээ наймд медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Ийнхүү D хэсгийг тэргүүлсэн Монгол улсын хувьд А хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан Хонг Конгийн шигшээтэй медалийн төлөө маргааш тоглох болно.
Монголын шигшээ багийн хувьд Дэлхийд 11-т эрэмбэлэгддэг бол Хонгконгийн шигшээ баг 42-т эрэмбэлэгдэж байна. Хэрвээ манай шигшээ баг ялалт байгуулвал хүрэл медалийг халааслах бөгөөд цаашлаад Индонези, Филиппин улсуудын аль хожсонтой хүч үзэх юм. Тус хоёр баг нь мөн Дэлхийд 1, 2-т эрэмбэлэгддэг хүчирхэг багууд ажээ.
Монгол И-Спортын баг тамирчдадаа амжилт хүсье!
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




