Монголын И-Спортын MLBB-ийн шигшээ баг хүрэл медаль хүртлээ

20 дахь удаагийн Азийн наадмын Mobile Legends: Bang Bang (MLBB) төрөлд Монголын шигшээ баг хүрэл медаль хүртэж, Монголын спортын түүхэнд цахим спортын шинэ хуудсыг нээлээ. MLBB нь Айчи-Нагояа 2026 Азийн наадамд анх удаа албан ёсоор орж ирсэн бөгөөд манай шигшээ баг тэмцээний "D" хэсэгт хуваарилагдаж, Дэлхийн чансааны #5 Камбожын шигшээ багийг 2:0-ийн харьцаатайгаар хожиж, хэсгээ тэргүүлж, шигшээ наймд ХонгКонгийн шигшээ багийг мөн 2:0-ийн харьцаатайгаар хожиж, хүрэл медалийн болзол хангаад байсан бөгөөд хагас шигшээд Дэлхийн чансааны #2 Индонезийн шигшээ багтай өрсөлдөж, 0:2-ийн харьцаатайгаар хожигдож, 20 дахь удаагийн Азийн Наадмаас хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ. Өмнөх Азийн Наадмаас И-Спортын төрөл орж ирсэн бөгөөд манай шигшээ багийн залуус Ханжоугийн Азийн Наадамд Дота-2 төрлөөр мөнгөн медаль, энэ удаагийн Азийн Наадамд Mobile Legends BangBang төрлөөр хүрэл медаль хүртэж, медальт цувралаа үргэлжлүүллээ.
Энэ удаагийн Азийн Наадамд Mobile Legends BangBang төрлөөр өрсөлдсөн тамирчид:
Ахлагч: Т.Багабанди, О.Лхагвасүрэн, Э.Эрдэнэбилэг, Б.Тэнгис, Т.Эрмүүнбаатар нар өрсөлдлөө.
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




