MSports logo
The MongolZ багийн дараагийн учраа FaZe
  • М
    Мөнхбаясгалан

    7 сарын 30

  • The MongolZ багийн дараагийн учраа FaZe

    Энэ оны хоёрдугаар хагсын эхний тэмцээн болох "Blast Bounty 2026 Season 2" тэмцээнд Монгол улсын төлөөлөл The MongolZ баг амжилттай оролцож хасагдах шатад шалгараад байгаа билээ. Энэхүү тэмцээний гуравдугаар шат шигшээ тоглолтууд Мальта улсад LAN хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна. 

    The MongolZ багийн дараагийн учраа FaZe

    Шилдэг найман багуудын хоорондох оноолт тодорхой болсон. Энэ тэмцээний эхлэлтэй адил доогуур чансаатай дөрвөн баг өөрсдийн өрсөлдөх багуудыг сонгосон. Монгол улсын төлөөлөл The MongolZ багийг Европын FaZe баг амлаж авсан. Бусад багуудын хуваарь бол paiN багийн эсрэг Astralis, 3DMAX багийн эсрэг MOUZ, Liquid багийн эсрэг Spirit гэсэн оноолт гарсан.

    The MongolZ багийн дараагийн учраа FaZe

    The MongolZ багийн хасагдах шатны эхний тоглолт долоодугаар сарын 31-ний (Баасан гараг) орой 20 цаг 30 минутаас FaZe багтай өрсөлдөхөөр болж байна. The MongolZ энэ удаагийн Blast Bounty 2026 Season 2 болон өнгөрсөн жил аваргын цомыг өргөсөн EWC World Cup зэрэг тэмцээнүүдэд дасгалжуулагчгүй оролцох болсноо мэдэгдсэн. 

    The MongolZ багийн дараагийн учраа FaZe

    Шинэ бүрэлдэхүүн, дасгалжуулагчгүй тэмцээнүүд гээд The MongolZ багийн энэ оны хоёрдугаар хагсас хүндхэн эхэлж байгаа ч энэ нь залуу тоглогчдын хувьд илүү чөлөөтэй, бусдаас шалтгаалахгүй өөрсдийн буудалт, тоглолтыг чөлөөтэй гаргах боломж нээгдэж байгаа юм.