MSports logo
Улаанбаатар ММС Энержи баг Японд өрсөлдөж байна
  • Б
    Бэлгүүн

    4 сарын 27

  • Улаанбаатар ММС Энержи баг Японд өрсөлдөж байна

    Уцүномиягийн нээлтийн тэмцээн болох "Utsunomiya opener" тэмцээн өнөөдөр эхэллээ. Манай улсаас Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал, Стив Сөр нар УБ ММС Энержи багаараа оролцож байна. Энэ өдөр тэд эхний тоглолтоо тэмцээний фаворитоор зүй ёсоор нэрлэгдэж буй Сербийн "Ub Huishan NE" багийн эсрэг тогложээ. Тоглолт 21:10-ийн харьцаатай Сербийн багийн хожлоор өндөрлөсөн байна.

    Улаанбаатар ММС Энержи баг Японд өрсөлдөж байна

    Ulaanbaatar MMC Energy баг хоёр дахь тоглолтоо Швейцарийн Лозанн багийн эсрэг хийж, 21-18-аар хожжээ.

    Д.Дэлгэрням - 8 оноо, 7 самбар, 2/3 2PT
    Э.Дөлгөөн - 4 оноо, 3 самбар, 4/7 довтолгоо
    Ц.Отгонжаргал - 4 оноо, 6 самбар, 3/5 довтолгоо
    Стив Сөр - 5 оноо, 2 самбар

    “FIBA 3x3 Utsunomiya World Tour 2024” тэмцээний хасагдах шатны тоглолтоо маргааш 13:35 цагаас “С” хэсгийн нэгээр гарсан багтай өрсөлдөнө.


    Тоглолтуудыг 𝐅𝐈𝐁𝐀 𝟑𝐱𝟑 𝐘𝐨𝐮𝐓𝐮𝐛𝐞, 𝐅𝐚𝐜𝐞𝐛𝐨𝐨𝐤, 𝐒𝐢𝐧𝐚 𝐖𝐞𝐢𝐛𝐨 хуудсуудаар шууд үзэх боломжтой.

    Улаанбаатар ММС Энержи баг Японд өрсөлдөж байна