MSports logo
Зүүн Азийн АШТ-ий эхний шатны хоёр дахь тоглолт өнөөдөр Хятадын Тайваны шигшээ багийн эсрэг өрсөлдөнө
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 11

  • Зүүн Азийн АШТ-ий эхний шатны хоёр дахь тоглолт өнөөдөр Хятадын Тайваны шигшээ багийн эсрэг өрсөлдөнө

    Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатны хоёр дахь тоглолтоо өнөөдөр 20:00 цагаас Хятадын Тайваны шигшээ багийн эсрэг Хонг Конгийн Монг Кок ордонд тоглоно.

    Манай шигшээ баг B Грүппт Тайван, Хонг Конг зэрэг багуудтай нэг хэсэгт орсон бол А хэсэг Гуам, Макао улсын багууд хуваарилагдсан байна.

    12-р сарын 08-нд Монголын шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Хонг-Конгийн эсрэг хийж 0-3 харьцаатай ялагдал хүлээсэн. Манай баг энэ удаагийн тэмцээнд ОУХМ О.Цэнд-Аюушаар ахлуулан оролцож байгаа ба залуу бүрэлдэхүүнээрээ явж буйгаараа онцлогтой. Мөн энэ жил үүрэгт ажлаа хүлээн авсан Б.Гарьдмагнай ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна.

    Зүүн Азийн АШТ-ий эхний шатны хоёр дахь тоглолт өнөөдөр Хятадын Тайваны шигшээ багийн эсрэг өрсөлдөнө

    Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатнаас дээрх таван улсын багаас нэг баг шалгарах ба 12-р сарын 17-ны өдөр А болон B группийг тэргүүлсэн багууд шалгарахын төлөө өрсөлдөх юм.

    Зүүн Азийн АШТ-ий эхний шатны хоёр дахь тоглолт өнөөдөр Хятадын Тайваны шигшээ багийн эсрэг өрсөлдөнө