MSports logo
Стефен Көрригийн 268 тоглолт дараалж гурван онооны шидэлт гүйцэтгэсэн цуврал өнөөдөр зогслоо
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 18

  • Стефен Көрригийн 268 тоглолт дараалж гурван онооны шидэлт гүйцэтгэсэн цуврал өнөөдөр зогслоо

    Голден Стэйт Уарриорс багийн супер од, НБА-ын гурван онооны шидэлтийн амжилтыг эзэмшигч Стефен Көрри өнөөдөр Портланд Трэйл Блэйзерс багтай хийсэн тоглолтод нэг ч аркны араас унагаж чадсангүй. Улмаар түүний 268 тоглолт дараалан алсын зайн шидэлт гүйцэтгэсэн цуврал энд хүрээд зогсож байна. Тус тоглолтод Стефен Көрри 2/12 гүйцэтгэлтэй довтолж 7 оноо, 2 самбар, 8 оновчтой дамжуулалт гүйцэтгэж энэ улирлын хамгийн муу үзүүлэлтээ үзүүлсэн байна. Аркны араас нийтдээ найман удаа шидсэн ч нэг ч бөмбөг нь цагирагт орсонгүй. Тэрбээр хамгийн сүүлд 2018 оны 11 сард нэг ч удаа гурвын зайн шидэлт гүйцэтгээгүй байсан ба түүнээс хойш оролцсон бүх тоглолтдоо 1-ээс дээш удаа амжилттай довтолж байжээ. 

    Тус тоглолтод 118-114 харьцаатай Голден Стэйт Уарриорс баг ялалт байгуулахад Клэй Томпсон 28 оноо, 4 самбар, Андрью Уиггинс 25 оноо, 7 саамбар, 2 оновчтой дамжуулалтаар багтаа тус болжээ.