MSports logo
КСС Egis Солонгосын дээд лигийн аварга боллоо
  • Б
    Бэлгүүн

    5 сарын 6

  • КСС Egis Солонгосын дээд лигийн аварга боллоо

    Өмнөд Солонгосын дээд лигийн аваргын төлөөх цувралд 4 хожил, 1 хожигдолтойгоор KCC Egis баг илүүрхэж, 2023/24 оны улирлын аварга боллоо. Тус баг нь 1997 онд байгуулагдсан мэргэжлийн сагсан бөмбөгийн багт Монгол тоглогч тоглодог гэдгээрээ онцлогтой.

    KCC Egis 2010-2011 оны улирлаас хойш 13 жилийн дараа лигийн тэргүүлэгч байдлаа сэргээж, 6 дахь удаагаа аварга болжээ. Энэ улирлын нээлтийн өмнө төв байраа Жооллабук-догийн Жонжү хотоос Бусан руу нүүлгэсэн гэнэ.

    КСС Egis Солонгосын дээд лигийн аварга боллоо

    Солонгосын дээд лигийн аваргын цувралын 5 дахь тоглолт өнөөдөр Suwon KT Arena-д болж, KCC Egis баг Сувон КТ багийг 88:70 харьцаатай илт илүүрхэн ялснаар цувралын эцсийн цэгийг тавьж аваргаар тодорсон юм.

    КСС Egis Солонгосын дээд лигийн аварга боллоо

    Монгол тоглогч Солонгосын дээд лигийн аварга болсон багийн эгнээнд байж, энэ улирлын бүх оддын тоглолтын 3 онооны шидэлтийн аварга болсон гэх сайхан мэдээтэй онцгой улирал энд хүрээд өндөрлөжээ.

    КСС Egis Солонгосын дээд лигийн аварга боллоо