MSports logo
Үнэн хүчийг үзэн, найраа хийлгүй ам аван барилддаг Увс аймгийн 2 аварга.
  • Э
    Энхмандах

    7 сарын 15

  • Үнэн хүчийг үзэн, найраа хийлгүй ам аван барилддаг Увс аймгийн 2 аварга.

    Увс аймгаас гаралтай Улсын 2 аварга болох Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс нар 2020 оноос хойшхи /2021 онд ковидоос болж цол олгох барилдаан болоогүй/ 5 улсын баяр наадмын 4-т нь их шөвгийн 4-т үлдсэн ч Н.Батсуурь аварга П.Бүрэнтөгс аваргыг амлаагүй байдаг. 

    quote

    Н.Батсуурь аварга 4 удаа шөвгийн 4-т үлдэхдээ П.Бүрэнтөгс аваргыг амлаагүй байдаг.

    Баяр наадам бүрээр л найрааны талаар яригддаг. Хэрвээ Увсын 2 аварга нэг нэгнээ амалсан бол 2-уулаа Дархан аварга цолтон болцон байхыг үгүйсгэхийн аргагүй. Гэвч тийм зүйл болоогүй, учир нь Дархан аварга Н.Батсуурь дээрх 4 наадамд 4 өөр ам авч 8-ын даваанд 2020 оны наадмаар М.Бадарчийг, 2024 оны наадмаар Д.Хүдэрбулгыг өвдөг шороодуулж, 2022 оны наадмаар Б.Орхонбаярыг, 2025 оны наадмаар Н.Өсөхбаярыг амлан авч өвдөг шороодож байлаа.    

    2020 оны наадмын үзүүр түрүүнд Улсын Даян аварга цолтой байсан Н.Батсуурь, улсын арслан цолтой байсан П.Бүрэнтөгс нар үзүүр түрүүнд шалгарч П.Бүрэнтөгс давж улсын аварга цол хүртсэнээр 2-уул улсын аварга цолтой болов. /тус наадамд Н.Батсуурь аварга допингийн шинжилгээнд бүдэрсэн байдаг энэ талаарх асуудлыг орхьё/.

    Үнэн хүчийг үзэн, найраа хийлгүй ам аван барилддаг Увс аймгийн 2 аварга.

    Даян аварга Н.Батсуурийг нутгийн дэвжээнийхэн болон өөрөө хор найруулж Дархан аварга болох байсан бол болох боломж өндөр байсан ч Улсын арслан П.Бүрэнтөгстэй үнэн хүчийг үзэн барилдаж П.Бүрэнтөгс арслан улсын наадамдаа 8 жилийн дараа дахин түрүүлж улсын аварга цолтон болсон билээ.  

    2021 онд ковидын улмаас цол олгох Үндэсний их баяр наадам болоогүй.

    2022 онд Ардын хувьсгалын 100 жилийн баяр наадмыг нөхөн хийж 100,101 жилийн баяр наадамд хүчит 1024 бөх зодоглов, энэхүү наадмын шөвгийн дөрөвт Даян аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын харцага О.Хангай, Улсын харцага Б.Орхонбаяр нар үлдсэн. 2024 бөх барилдсан учир 9,10-ын даваанууд өндөр цол олгох ёстой.

    Тус наадмаар Даян аварга цолтой Н.Батсуурь аварга найраа хийж Дархан аварга цолтонг Увс аймгаас төрүүлэхээр тохироо хийсэн бол улсын аварга П.Бүрэнтөгсийг 9-ийн даваанд амалж давсан бол үзүүр түрүүний барилдаанд давах эсэхээс үл хамаарч Улсын Дархан аварга цолны болзол хангах байлаа. Мөн л тийм зүйл болсонгүй Даян аварга Н.Батсуурь улсын харцага Б.Орхонбаярыг амлаж П.Бүрэнтөгс, О.Хангай нар тунан барилдаж 2 аварга өвдөг шороодсон.

    Зарим бөх сонирхогч нар ярьдаг учир юу бэ гэвэл 2 аварга 2-уул 9 давсан бол??? үзүүр түрүүнд шалгарч Н.Бүрэнтөгс түрүүлвэл улсын аварга цолтон 10 даван түрүүлсэн учир шууд Дархан аварга болж, Даян аварга цолтой Н.Батсуурь 9 даван үзүүрлэснээр Дархан аварга болж 100, 101 жилийн ойгоор Увс аймгаас 2 Дархан аварга төрөх байсан учраас нэг нэгийгээ аваагүй гэдэг!!! Гэхдээ өмнөх түүх ч тэр дараагийн түүх ч тэр 2 аварга өндөр даваанд нэгийгээ амлаж хор найруулаагүй нь батлагддаг даа.     

    Үнэн хүчийг үзэн, найраа хийлгүй ам аван барилддаг Увс аймгийн 2 аварга.

    Ингээд 2024 оны наадмаар 2 аварга дахин их шөвөгт шалгарав. Энэ удаад Даян аварга Н.Батсуурь мөн л Дархан аварга цолны төлөө үнэн хүчийг үзэн барилдах шийдвэр гаргаж 8-ын даваанд шинээр Заан цолны болзол хангасан Д.Хүдэрбулгыг амлан авч өвдөг шороодуулж, Үзүүр түрүүнд улсын арслан Б.Орхонбаяртай үлдсэн. Б.Орхонбаяр арслан П.Бүрэнтөгс аваргаар 8 даван үзүүр түрүүнд шалгарсан. Ингээд Даян аварга Н.Батсуурь улсын арслан Б.Орхонбаяраар 9 даван түрүүлж Дархан аварга цолыг үнэн хүчийг үзэн авсан. 

    Үнэн хүчийг үзэн, найраа хийлгүй ам аван барилддаг Увс аймгийн 2 аварга.

    Ингээд энэ жилийн баяр наадамтай золголоо. Мөн л их шөвгийн дөрөвт Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс нар үлдэв. Одоо л Дархан аварга Н.Батсуурь нутгийн дүү аваргаа авч дээш явуулах байх гэсэн бөх сонирхогч нар их байв. Гэтэл мөн л тийм зүйл болсонгүй ээ. Дархан аварга Н.Батсуурь аймгийн хурц арслан Н.Өсөхбаярыг авч улсын аварга П.Бүрэнтөгс, улсын начин Э.Батмагнай нар тунаж 2 аварга 2 уул өвдөг шороодож улсын начин Э.Батмагнай түрүүлж Баянхонгор аймгаас 76 жилийн дараа улсын арслан болж, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэн Сүхбаатар аймгаас улсын гарьд цолтон боллоо. Хэрвээ Дархан аварга Н.Батсуурь дүү аваргаа 8-ын даваанд амалсан бол бүх зүйл өөр байх байв.

    Энэ нь ганц 2025 оны наадам бус сүүлийн 5 наадмын 4-т нь шөвгийн 4-т шалгарахдаа нутгийн дүүгээ амлаагүй, үнэн хүчийг үзэх гэж Дөрвөнтээ ам авч үзэгч олноо баясуулсан юм аа. Наадамд найраа хийлгүй өнөөдрийг хүрсэн 2 аваргатаа бөх сонирхогч нарын өмнөөс баярлалаа. Энэхүү бичвэрээ 2 аваргын энэ жил сэтгүүлчдэд өгсөн ярилцлагын хэсгээс оруулан өндөрлөе.

    Дархан аварга Н.Батсуурь …Аав маань төрийнхөө их баяр наадамд үнэн хүчийг үзэн барилдаарай гэж захисан, захисан захиасыг нь биелүүлж өнөөдрийг хүртэл үнэн хүчийг үзэн барилдаа…

    Улсын аварга П.Бүрэнтөгс …Цэл залуухан насандаа аймгийн арслангаас улсын арслан цол хүртэж /24 насандаа/ түмэн олныхоо итгэлийг алдахгүй гэж олон жил сайхан барилдлаа… гэж ярих 2 аварга маан эргээд харахад харамсах зүйлгүй, найраагүй сайхан наадмыг бөх сонирхогч нартаа үзүүлж ээ.  

    Үнэн хүчийг үзэн, найраа хийлгүй ам аван барилддаг Увс аймгийн 2 аварга.

    2020, 2022, 2024, 2025 оны Наадмуудын шөвгийн 4-ийн барилдаануудын мэдээллийг задлан орууллаа: 

    2020 оны Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчин 512 бөхийн барилдааны их шөвгийн 4-т

    Улсын аварга Н.Батсуурь,

    Улсын арслан П.Бүрэнтөгс,

    Улсын заан Б.Пүрэвсайхан,

    Улсын харцага М.Бадарч нар үлдэж Улсын аварга Н.Батсуурь Улсын харцага М.Бадарчийг амлан авч Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын заан Б.Пүрэвсайхан нар тунаж, Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс нар учраа бөхөө давж үзүүр түрүүнд шалгаран Есийн даваанд П.Бүрэнтөгс улсын аварга Н.Батсууриар улсын аварга цолны болзол хангасан.

    2022 Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчин 1024 бөхийн барилдааны их шөвгийн 4-т

    Даян аварга Н.Батсуурь

    Улсын аварга П.Бүрэнтөгс

    Улсын харцага О.Хангай

    Улсын харцага Б.Орхонбаяр нар үлдэж

    Даян аварга Н.Батсуурь улсын харцага Б.Орхонбаярыг амлаж Улсын аварга П.Бүрэнтөгс улсын харцага О.Хангай нар тунав. Шөвгийн 4-ийн барилдаанд 2 аварга өвдөг шороодож 2 харцага үзүүр түрүүний барилдаанд шалгарч Улсын харцага О.Хангай түрүүлж улсын аварга, улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэн улсын арслан цол хүртсэн.

    2024 Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын хүчин 512 бөхийн барилдааны их шөвгийн 4-т

    Даян аварга Н.Батсуурь

    Улсын аварга П.Бүрэнтөгс,

    Улсын арслан Б.Орхонбаяр

    Улсын начин Д.Хүдэрбулга нар үлдэж

    Даян аварга Н.Батсуурь улсын начин Д.Хүдэрбулгыг амлаж Улсын аварга П.Бүрэнтөгс улсын арслан Б.Орхонбаяр нар тунан барилдаж, Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Орхонбаяр нар учраа бөхөө давж үзүүр түрүүнд шалгарсан. Ингээд үзүүр түрүүний барилдаанд Даян аварга Н.Батсуурь давсанаар Дархан аварга цол хүртсэн.

    2025 Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын хүчин 512 бөхийн барилдааны их шөвгийн 4-т

    Дархан аварга Н.Батсуурь

    Улсын аварга П.Бүрэнтөгс

    Улсын начин Э.Батмагнай

    Аймгийн арслан Н.Өсөхбаяр нар үлдэж

    Дархан аварга Н.Батсуурь аймгийн хурц арслан Н.Өсөхбаярыг амлаж, улсын аварга П.Бүрэнтөгс улсын начин Э.Батмагнай нар тунасан.

    Ингээд 8-ын даваанд 2 аварга өвдөг шороодож 9-ын даваанд Улсын начин Э.Батмагнай аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраар улсын арслан цолны болзол хангасан.