MSports logo
33 дахь зуны олимпод Монгол Улс 33 тамирчнаа илгээнэ
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 8

  • 33 дахь зуны олимпод Монгол Улс 33 тамирчнаа илгээнэ

    Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадам Парис хотноо нээлтээ хийхэд 18 өдөр үлдлээ. Цэнхэр гаригийн 205 орны арван мянга гаруй тамирчид 32 спортын 329 багц медалийн төлөө өрсөлдөнө. Есөн тэрбум еврогийн өртөгтэй болж буй зуны 33 дахь олимпын наадамд Монгол Улс есөн спортын төрөлд 33 тамирчнаа илгээнэ.

    33 дахь зуны олимпод Монгол Улс 33 тамирчнаа илгээнэ

    Токиогийн олимпод монголчууд арван спортын төрөлд 43 тамирчнаа илгээж байв.
    Парисыг зорих тамирчдыг танилцуулъя.

    Тухайлбал

    1. О.Есүгэн /буудлага/
    2. Э.Даваахүү /буудлага/
    3. Н.Баяраа /буудлага/
    4. Б.Отгонболд /байт харваа/
    5. О.Есүгэн /бокс/
    6. Б.Чинзориг /бокс/
    7. С.Жамбалжамц /дугуй/
    8. Б.Тэгшбаяр /дугуй/
    9. Д.Отгонжаргал /чөлөөт бөх/
    10. Э.Дэлгэрмаа /чөлөөт бөх/
    11. Т.Тулга /чөлөөт бөх/
    12. Б.Бат-Эрдэнэ /чөлөөт бөх/
    13. М.Лхагвагэрэл /чөлөөт бөх/
    14. Б.Хулан /чөлөөт бөх/
    15. Б.Хонгорзул /чөлөөт бөх/
    16. П.Орхон /чөлөөт бөх/
    17. Э.Даваанасан /чөлөөт бөх/
    18. Г.Хишигсайхан /марафон/
    19. Б.Мөнхзаяа /марафон/
    20. Б.Сэр-Од /марафон/
    21. М.Анхцэцэг /хүндийн өргөлт/
    22. Б.Баасанхүү /жүдо -48 кг/
    23. Л.Сосорбарам /жүдо -52 кг/
    24. Л.Энхрийлэн /жүдо -57 кг/
    25. О.Хүслэн /жүдо -78 кг/
    26. А.Адьяасүрэн /+78 кг/
    27. Э.Ариунболд /-60 кг/
    28. Ё. Басхүү /-66 кг/
    29. Б.Эрдэнэбаяр /-73 кг/
    30. Б.Гончигсүрэн /-100 кг/
    31. О.Цэцэнцэнгэл /+100 кг/ 
    32. Б.Энхтамир /усанд сэлэлт/
    33. Б.Энххүслэн /усанд сэлэлт/
    Онцлох тамирчдыг дурдвал байт харвааны Б.Отгонболд. Өдгөө 27 настай тэрбээр өнгөрсөн оны Азийн наадамд түрүүлж, эрхээ авсан билээ. Түүний хувьд өмнө нь Токиогийн олимпод өрсөлдсөн туршлагатай. Мөн Б.Сэр-Одын дурдаж болно. Гавьяат тамирчны хувьд 42 насандаа зургаа дахь олимпдоо уралдана. Тэднээс гадна эгч дүүс болох Б.Энхтамир болон Б.Энххүслэн нар олимпод өрсөлдөнө.

    33 дахь зуны олимпод Монгол Улс 33 тамирчнаа илгээнэ