Цахим спортын хамгийн том тэмцээнүүдийн нэг “CS2” төрлийн Дэлхийн аварга шалгаруулах StarLadder Budapest 2025 Major тэмцээний гуравдугаар шатны тоглолтууд өнгөрөгч орой эхэллээ. Нийт 1.170.000 амм долларын шагналын сантай мажорын тэмцээнд түрүү байранд орсон баг 500.000 мянган амм долларын эзэд болох юм. Гуравдугаар шатад Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөх бөгөөд манай улсыг төлөөлж The MongolZ баг урилгаар оролцож байгаа юм. 16 баг хоорондоо өрсөлдөж гурван хожил байгуулсан баг дараагийн шат болох плэй офф-ийн тоглолтод шалгарах бол гурван хожигдол авсан баг тэмцээнийг өндөрлүүлэх юм.
StarLadder Budapest 2025 Major: Томчуудын тулаан эхэллээ
12 сарын 5
Энэ оны эхэнд зохиогдсон Blast Austin Major 2025 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд The MongolZ багийн хувьд финалын тоглолтод оролцож, хоёрдугаар байранд орж тэмцээнээ өндөрлүүлсэн бол энэ удаа тэдний зорилго Дэлхийн аварга болох юм.
Шинэ бүрэлдэхүүн, шинэ өнгө төрөх, шинэ уур амьсгалтай энэ удаагийн тэмцээнийг эхлүүлж байгаа The MongolZ баг эхний тоглолтоо Imperial багтай тоглож 14:16-ийн харьцаатай хожигдож, тэмцээнийг 0-1 амжилттай эхлүүлсэн. Дараагийн тоглолтоо Team Liquid багтай тааран тоглож 13:9-ийн харьцаатай ялалт байгуулж, 1-1 гэсэн үзүүлэлттэй болоод байна.
The MongolZ баг өнөөдөр орой 22 цагаас мөн адил 1-1 гэсэн амжилттай байгаа баг FaZe Clan-тай шийдвэрлэх нэг тоглолт тоглох юм.
Одоогийн байдлаар нэг ч хожигдол аваагүй байгаа 2-0 гэсэн амжилттай багууд бол MOUZ, Spirit, Furia, G2 гэсэн багууд байна.







