MSports logo
Конор МкГрегор замналдаа хэдэн удаа зодог тайлж, хэдэн удаа эргэн ирсэн бэ?
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 30

  • Конор МкГрегор замналдаа хэдэн удаа зодог тайлж, хэдэн удаа эргэн ирсэн бэ?

    Холимог тулаанч, UFC-ийн аварга асан Конор МкГрегор зодог тайлах талаар дахин яригдаад эхэлсэн. Саяхан хуучнаар твиттер буюу “X” дээр нэгэн шүтэн бишрэгч түүний талаар “МкГрегор та ММА-д буцаж ирэх ямар ч шаардлага байхгүй” Та аль хэдийн хийх ёстой зүйлээ бүгдийг нь хийсэн, явж амьдралаа сайхан өнгөрүүлээрэй” гэсэн сэтгэгдэлд "Юу гээ ч, чиний зөв. Баяртай." хэмээн хариулсан байна.

    МкГрегор мэргэжлийн тулаанчийн замналынхаа туршид зодог тайлах талаар нэлээдгүй ярьсан. Гэхдээ л тэр эргэж ирж буйгаа ар араас нь мэдэгдсээр байсан билээ. Түүний зодог тайлсан жилүүд болон хэрхэн эргэж ирсэн талаар эргэн дурсацгаая.

    Конор МкГрегор замналдаа хэдэн удаа зодог тайлж, хэдэн удаа эргэн ирсэн бэ?

    2016 оны дөрөвдүгээр сарын 19: Конор анхны зодог тайлж буйгаа зарлав.


    МакГрегор 2016 оны долоодугаар сард болох “UFC 200” тэмцээнд Нэйт Диазтай тулалдахаар төлөвлөж байсан ч гэнэт зодог тайлж буйгаа Твиттер хуудсаараа дамжуулан зарлав.

    2016 оны 4-р сарын 21: Конор зодог тайлаагүй гэдгээ мэдэгдэв.


    Твиттер хуудсаараа зодог тайлж буйгаа зарласнаас хойш хоёр хоногийн дараа МкГрегор UFC-д бухимдсан тухайгаа тайлбарлаж, цаашдын тулааны замналаа өөрчлөхөөр болсноо. Фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Уг бичлэгт "Би энд ажлаа хийж, тулалдах гэж л хичээж байна. Би тулалдахын тулд цалин авдаг. Миний ажил хараахан дуусаагүй байна” хэмээн мэдэгдсэн юм.

    2019 оны 3-р сарын 26: МкГрегор хоёр дахь удаагаа зодог тайлж байгаагаа зарлав.


    МкГрегор дахин твиттер хуудсаараа дамжуулан хоёр дахь удаагаа зодог тайлж буйгаа зарлав. Тэрбээр “Сайн уу залуусаа, би өнөөдөр албан ёсоор "Холимог тулааны урлаг" гэгддэг спортоо орхихоор шийдлээ. Хуучин хамт олондоо тэмцээн уралдаанд нь амжилт хүсье!” гэсэн байна.

    МкГрегор 2020 оны 1-р сард эргэн ирэв.


    Тэрбээр 1-р сард болох “UFC 246” тэмцээний гол тулаанд Дональд Серронетэй хийх тулаанд эх спортдоо эргэн ирж буйгаа зарласан байна. МкГрегор Серронег октагоны цаг дуусгахад ердөө 40 секунд байхад олон хүнд цохилт гүйцэтгэж, шүүгчид тулааныг зогсооход хүргэсэн юм.

    2020 оны 6-р сарын 7: МкГрегор UFC 250 тэмцээний дараа гурав дахь удаагаа зодог тайлж байгаагаа зарлав.


    Спортын ертөнц COVID-19 тахлын үед уналтад орох үед Лас Вегас дахь “UFC Apex”-д хаалттай тэмцээн болсон бөгөөд тулаан дууссаны дараахан МкГрегор дахин зодог тайлж байгаагаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв.



    2021 оны 1-р сард UFC 257-д МкГрегор” ММА-д дахин эргэн ирж Дастин Порьетэй тулаан хийсэн юм.

    2014 онд МакГрегор Порьег ялж, хөнгөн жингийн аваргын төлөө шалгарсан. Хоёр дахь тулаан Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод товлогдсон байна. 

    2024 оны 10-р сарын 27: МакГрегор шүтэн бишрэгчдэдээ зодог тайлж буй талаар өөрөө хариулав.


    Дээр дурдсанчлан МакГрегорд энэ спортод дахин хийх зүйл үлдсэнгүй гэж үзсэн нэгэн шүтэн бишрэгчид хариулав. МакГрегор шүтэн бишрэгчтэйгээ санал нийлж, зүгээр л "баяртай" гэж хэлсэн нь зодог тайлж магадгүй гэсэн дохио юм. МакГрегор жиргээгээ устгасан бөгөөд энэ нь түүнийг ММА-тай хараахан дуусаагүй байгаа бололтой. Нэг зүйл баттай байна. Хэрвээ МкГрегор албан ёсоор зодог тайлбал, олон нийтийн сүлжээнд үүнийгээ заавал зарлах болно.

    Конор МкГрегор замналдаа хэдэн удаа зодог тайлж, хэдэн удаа эргэн ирсэн бэ?