"Евро Баскет 2025" тэмцээний А, В хэсгийн тоглолтууд болж өндөрлөлөө. Тус тоглолтууд өчигдөр буюу 09-р сарын 01-нд Латвийн Рига болон Финландын Тампере хотод зохиогдов.
А, B хэсгийн тоглолтуудад ямар тоглогчид гялалзав?
B хэсэгт тун хүнд байдалд байсан Монтенегро баг өчигдөр хэсгийн анхны хожлоо авлаа. Тус тоглолтод Никола Вучевич өөрийн онцгой хувийн тоглолттоо харуулсан бөгөөд Монтенегро баг хэсэгтээ Шведийн багийг 87:81-ээр буулгаж авлаа. Ахмад тоглогч Вучевич гайхалтай тоглож, 23 оноо, 15 самбараас бөмбөг авсан ба 4 оновчтой дамжуулалт, 3 хаалт гүйцэтгэжээ. Харин нөгөө талд Шведүүдээс Пэлле Ларссон хожигдохыг хүсээгүй нь харагдаж байлаа. Учир нь тэрбээр 28 оноо, 7 самбар, 4 оновчтой дамжуулалттайгаар талбай дээр онцгой байсан ч эцэст нь ялагдал хүлээсэн юм.