MSports logo
Английн премьер лиг хөшгөө нээлээ
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 24

  • Английн премьер лиг хөшгөө нээлээ

    Английн хөлбөмбөгийн дээд лиг болох Premier League-ийн 2026/27 оны улирал хөшгөө нээж, дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй лигийн шинэ улирал албан ёсоор эхэллээ. Энэ жил дэлхийн аваргын дараах ачааллыг харгалзан улирал ердийнхөөс долоо хоногийн хожуу эхэлж, 8 дугаар сарын 21-нд эхний тоглолт явагдлаа.

    Улирлын нээлтийн тоглолтод өнгөрсөн улирлын аварга Arsenal талбайдаа премьер лигт 25 жилийн дараа эргэн ирсэн Coventry City-г хүлээн авч, 3:0-ээр итгэл төгс буулган авлаа. Ингэснээр Арсенал аваргаа хамгаалах зорилгоо хүчтэй эхлүүлсэн юм.

    Английн премьер лиг хөшгөө нээлээ

    Харин дараагийн өдрийн тоглолтууд Premier League ямар ч таамаглашгүй хэвээр байдгийг харууллаа. Manchester United шинэ улирлын эхний тоглолтоо зочлон тоглож, шинээр премьер лигт дэвшсэн Hull City-д 2:0-ийн харьцаатайгаар хожигдсон нь эхний тойргийн хамгийн том сенсац болов. Мөн Brentford Tottenham-ыг 3:0-ээр хожиж, Leeds United Nottingham Forest-ийг 1:0-ээр буулган авсан бол Ipswich Town клуб Sunderland-ийг 2:1-ээр яллаа.

    Английн премьер лиг хөшгөө нээлээ

    Ням гарагт харин Brighton клуб Aston Villa-г 4:0-ээр бут ниргэж, эхний тойргийн хамгийн том ялалтыг байгуулсан юм. Энэ тоглолтоор Брайтон улирлын эхэнд хүчтэй мэдэгдэл хийж, өрсөлдөгчдөдөө анхааруулга өглөө.

    Английн премьер лиг хөшгөө нээлээ

    Үүний зэрэгцээ Manchester City шинэ дасгалжуулагч Энцо Марескагийн эрин үе Bournemouth-ийн эсрэг эхлүүлж, тоглолтын төгсгөлд Йошко Гвардиолын оруулсан гоолоор 2:1-ээр хожлоо. Гвардиолын нэмэлт цагийн гоол VAR-аар баталгаажсанаар Ситигийн шинэ эрин ялалтаар эхэлсэн юм.

    Английн премьер лиг хөшгөө нээлээ

    Харин St James’ Park-д болсон Newcastle United – Liverpool-ийн тоглолт эхний тойргийн хамгийн гайхалтай тоглолтуудын нэг байв. Ньюкасл хоёр удаа тэргүүлсэн ч Ливерпүүл эцсийн мөчид Доминик Собослаигийн торгуулийн цохилтоор тоог 2:2 болгож, нэг оноо салгалаа.

    Английн премьер лиг хөшгөө нээлээ

    Ийнхүү Premier League-ийн шинэ улирал эхний өдрүүдээсээ л сенсаци, шинэ дасгалжуулагчид, шинэ тоглогчид, эцсийн мөчийн гоолуудаар дүүрэн байлаа. Харин нээлтийн тойргийн сүүлчийн тоглолт өнөөдөр Fulham – Chelsea Лондонгийн дербидэйгээр өндөрлөх юм.

    38 тойрог, 380 тоглолт, аваргын төлөөх ширүүн өрсөлдөөн, Европын эрхийн төлөөх тэмцэл, доод гурван байрнаас зугтах тулаан Premier League-ийн шинэ улирал ийнхүү эхний хуудсаа нээлээ.