Дэлхийн жүдо бөхийн өдөрт зориулсан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Машбатын нэрэмжит “SENSEI CUP-2024” насанд хүрэгчдийн дотоодын чансаа олгох тэмцээн 10-р сарын 28, 29-ний өдрүүдэд Монголын спортын төв ордны Жүдо бөхийн танхимд зохиогдоно.
Жил бүрийн 10 дугаар сарын 28-ны өдрийг дэлхий даяар “ОЛОН УЛСЫН ЖҮДО БӨХ”-ийн өдөр болгон тэмдэглэдэг. Тэгвэл энэ жил Олон улсын Жүдо бөхийн холбооноос “Well Being” буюу “Сайн сайхны төлөө хамтдаа” уриаг дэвшүүлэн тэмдэглэж байгаа бөгөөд Монголын Жүдо бөхийн холбоо энэхүү өдөрт зориулан насанд хүрэгчдийн тэмцээнийг зохион байгуулж байна.