MSports logo
ДАШТ 2026: Өнөөдөр шөнө Канадад нээлтийн ёслол болж, Канадын шигшээ баг эхний тоглолтоо хийнэ
  • П
    Пүрэвлхагва

    6 сарын 12

  • ДАШТ 2026: Өнөөдөр шөнө Канадад нээлтийн ёслол болж, Канадын шигшээ баг эхний тоглолтоо хийнэ

    2026 оны ДАШТ-ий хөшгийг өчигдөр Мехико хотын домогт Ацтека цэнгэлдэхэд Мексик болон Өмнөд Африкийн шигшээ багуудын тоглолт албан ёсоор нээж, хөлбөмбөгийн ертөнц дахин нэгэн түүхэн аяллаа эхлүүллээ. Гэвч энэ удаагийн ДАШТ өмнөх тэмцээнүүдээс онцлог. Анх удаа гурван улс хамтран зохион байгуулж буй тул Мексик, АНУ, Канад улс тус бүр өөрийн гэсэн нээлтийн ёслолыг хийхээр төлөвлөсөн байна. Мексикийн нээлтийн арга хэмжээ аль хэдийн болж өнгөрсөн бол өнөөдөр шөнө Канадад ДАШТ-ий уур амьсгал дахин оргилдоо хүрэх гэж байна. Канадын шигшээ баг өнөөдөр шөнө 03:00 цагаас Босни ба Херцеговин улсын шигшээ багтай Торонто хотод тоглоно. Канад болон Босни ба Херцеговин улсын шигшээ багууд хоорондоо өмнө нь таарч тоглож байгаагүй бөгөөд өнөөдөр шөнө анх удаагаа хоорондоо тоглохоор болж байна.

    Тоглолтын өмнө Канадын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жесси Марш: 

    ДАШТ 2026: Өнөөдөр шөнө Канадад нээлтийн ёслол болж, Канадын шигшээ баг эхний тоглолтоо хийнэ

    ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулж буйд сэтгэл хангалуун байна. Канадын хөлбөмбөгийн түүхэнд ийм боломж дахин хэзээ тохиохыг хэн ч мэдэхгүй учраас тоглогчид тоглолтын мөч бүрийг үнэлж, талбай дээр бүхнээ зориулах ёстой гэж хэлсэн байна. Мөн багийн гол тоглогч Альфонсо Дэвис бүрэн эдгэрээгүй тул өнөөдрийн тоглолтод оролцох магадлал маш бага.” Хэмээн мэдэгдлээ.

    Тоглолтын өмнө Босни ба Херцеговин улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Сергей Барбарез:

    ДАШТ 2026: Өнөөдөр шөнө Канадад нээлтийн ёслол болж, Канадын шигшээ баг эхний тоглолтоо хийнэ

    “Юуны өмнө ДАШТ-д дахин оролцох болсондоо баяртай байна. Гэвч нээлтийн тоглолтоо талбайн эзэн Канадын шигшээ багийн үзэгчдийн өмнө хийх тул амаргүй байх нь гарцаагүй боловч манай багийн тоглогчид энэ боломжийг удаан хүлээсэн бөгөөд өөрсдийн чансааг харуулахын тулд талбайд гарах гэж байна.

    Канадын шигшээ багийн сүүлийн гурван тоглолт:

    Канад 1:1 Ирланд /Нөхөрсөг тоглолт, 2026 оны 06-р сарын 06-нд/

    Канад 2:0 Узбекистан /Нөхөрсөг тоглолт, 2026 оны 06-р сарын 02-нд/

    Канад 0:0 Тунис /Нөхөрсөг тоглолт, 2026 оны 04-р сарын 01-нд/

    Босни ба Херцеговины шигшээ багийн сүүлийн гурван тоглолт:

    Панам 1:1 Босни ба Херцеговин /Нөхөрсөг тоглолт, 2026 оны 06-р сарын 07-нд/

    Босни ба Херцеговин 0:0 Хойд Македон /Нөхөрсөг тоглолт, 2026 оны 05-р сарын 30-нд/

    Босни ба Херцеговин (4) 1:1 (1) Итали /ДАШТ-ий урьдчилсан шатны плей-офф, 2026 оны 04-р сарын 01-нд/ 

    Канадын шигшээ багийн боломжит гарааны бүрэлдэхүүн:

    ДАШТ 2026: Өнөөдөр шөнө Канадад нээлтийн ёслол болж, Канадын шигшээ баг эхний тоглолтоо хийнэ

    Дасгалжуулагч: Жесси Марш 4-4-2

    Хаалгач: M.Crepeau

    Хамгаалагч: R.Laryea, D.Cornelius, Luc De Fougerolles, A.Johnston

    Хагас хамгаалагч: L.Millar, I.Kone, S.Eustaquio, T.Buchanan

    Довтлогч: C.Larin, J.David

    Босни ба Херцеговины шигшээ багийн боломжит гарааны бүрэлдэхүүн:

    ДАШТ 2026: Өнөөдөр шөнө Канадад нээлтийн ёслол болж, Канадын шигшээ баг эхний тоглолтоо хийнэ

    Дасгалжуулагч: Сергей Барбарез 4-4-2

    Хаалгач: N.Vasilj

    Хамгаалагч: A.Dedic, N.Katic, T.Muharemovic, S.Kolasinac

    Хагас хамгаалагч: E.Bajraktarevic, I.Basic, A.Memic, B.Tahirovic

    Довтлогч: E.Demirovic, S.Bazdar

    2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн эхний тоглолт Монголын цагаар 2026 оны 06-р сарын 13-нд 03:00 цагаас эхэлнэ.

    Мэдээллийн ивээн тэтгэгч: ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД